Иргэд даатгалын компанитай гэрээ хийхдээ сайтар нягтлаагүйгээсээ болж нөхөн олговроо авч чадахгүйд хүрчээ
2015/05/20
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр албан журмын даатгал төлдөг болсон. Ингэснээр осол гарлаа гэхэд даатгалын компанидаа хандан нөхөн төлбөр авах журмаар даатгал төлж яваа. Гэтэл нөхөн төлбөрийг нь даатгалын компаниуд өгөхгүй байна гэх гомдол Санхүүгийн зохицуулах хороонд багагүй ирэх болжээ.
Энэ талаар СЗХ-ны хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Болд-Эрдэнэ "Энэ оны таван сарын байдлаар нийт 100 гаруй өргөдөл гомдол ирснээс 40 гаруй хувь нь даатгалын компанитай холбоотой өргөдөл ирсэн. Харин үлдсэн хувийг нь хувьцаа зөвшөөрөлгүй зарагдсантай холбоотой өргөдөл гомдол ирж байна. Даатгалын кампанитай холбоотой асуудал нь ихэвчлэн авто тээврийн хэрэгслийн болон албан журмын даатгалтай холбоотой нөхөн олговор өгөхгүйгээс болж асуудал шийдэгдэхгүй байна гэсэн өргөдөл их ирсэн" гэлээ.
Мөн даатгуулагч иргэд өөрсдөө даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын гэрээгээ маш сайн уншиж ойлгох, зарим тохиолдолд даатгал олгохгүй гэсэн заалт бий. Энэ заалтуудыг уншиж хүлээн зөвшөөрсний дараа гарын үсгээ зурж гэрээг байгуулж байх хэрэгтэй байна гэдгийг ч тэрбээр онцолсон юм. Учир нь шууд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрснөөс болж иргэд нөхөн олговроо авч чадахгүй байгаа ажээ.
Ийнхүү даатгалын нөхөн олговроо авч чадахгүй байгаа иргэд даатгал төлсний хэрэг гарахгүй байгаа нь харамсалтай. Зөвхөн энэ онд гэхэд л даатгалын нөхөн олговортой холбоотой 50 гаруй гомдол Санхүүгийн зохицуулах хороонд иржээ. Энэ хүрээнд 80 орчим сая төгрөгийг нөхөн олгуулахаар болсон ч эдгээрийн 40 гаруй сая төгрөгийг олгуулсан байна.
Иргэд даатгалын компанитай хийх гэрээгээ сайтар уншиж танилцаж байж гарын үсгээ зурахгүй бол нөхөн төлбөрөө ч авч чадахгүй хохирч үлдэх нь ээ. Гэрээнд тусгагдсан заалтуудыг нягталж нөхөн олговор олгох гэсэн тохиолдлыг нь хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гарын үсгээ зурах хэрэгтэй.
Зочин · 2015/05/20
****s irgeded buren tugs uilchiolj chadahgui baij zugeer mungu saaj suusanaas ****aldaa