“Хяналтын хуудсаа ашиглаж, зохистой дадлаа хэвшүүлье” сэдэвт сургалт явууллаа
2015/05/20
2015 оны 05-р сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэсээс нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газрын удирдлагууд, дотоод хяналтын ажилтнууд, ахлах тогооч нарт “Нийтийн хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадлууд, дотоод хяналт шалгалт, хяналтын хуудсаар үнэлгээ өгөх” болон тугамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, мэдээлэл хүргэх, туршлагасолилцох зорилгоор сургалт зохион явууллаа.
Баянзүрх дүүрэгт нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг,2015 онд төлөвлөгөөт шалгалт хийхээр болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр зарлагдсан газруудын удирдлагууд, дотоод хяналтын ажилтнууд, ахлах тогооч нар сургалтанд хамрагдлаа.
Сургалтаар “Нийтийн хоолны үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-ыгтанилцуулж, хүнсний сав, баглаа, боодлын ашиглалт, хүнсний бүтээгдэхүүний шошго, шошгын стандартын талаар сургалт хийж, авлага, зөвлөмж,ашиглах материал тараалаа.
Баянзүрх дүүрэг дэх
Мэргэжлийн хяналтын хэлтэс