2015 оны 05-р сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг,Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс,Могул ХХК-тай хамтран “Эрүүл хөрс – Эрүүл хүнс” аяны хүрээндБаянзүрх дүүргийн дэх Амгалан худалдааны төвийн байранд өдөрлөг зохион явууллаа.

Аяны зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ, тандалт судалгаа, сургалт сурталчилгаа хийх замаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, байгууллагын дотоодын хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд оршино.

 

Өдөрлөгт тус худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцлоо. Өдөрлөгийн үеэр Мэргэжлийн хяналтын хэлтэсээс хяналтын хуудасны талаар сурталчилгаа, таниулга хийж, гарын авлага, сурталчилгааны материалаар хангалаа.

Мөн “Хүнсний чанарын болон шошгоны шаардлага хангахгүй бүтээгдэхүүн”-ий үзэсгэлэн гаргаж,эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөн, явуулын лаборатор ажиллуулж,худалдаа төв, цайны газруудын үйл ажиллагааг хяналтын хуудсаар газар дээр нь дүгнэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.