2015 оны 5 дугаар сарын 20-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 353 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  311 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 13  бүртгэгдэж 3 хүн нас барж  17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Монтер ХХК-ны хойд замд Х.Сонота маркийн автомашины жолооч Д нь Исузу Трак маркийн авто машинтай  мөргөлдөж жолооч 32 настай Д нарын 3 хүн нас барж 1 хүн гэмтсэн.

 

 Мөн Төв аймгийн Эрдэнэ усмын төвөөс зүүн тийш 2 км замд Т.Приус маркийн Н жолоочтой авто машин онхолдож  зорчигч 31 настай эрэгтэй Ж нас барсан байна.

Хөдөө орон нутгийн замд жолооч нар нь хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх үйлдлийг хийхдээ аюулгүй байдлаа зөв тооцоолдоггүй хангадаггүйгээс, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлтоос зааж өгсөн ачаа болон чиргүүлийн даац хэтрүүлснээс,  жолоочийн ур чадвар хангалтгүй, шинэ жолооч орон нутгийн замд хөдөлгөөнд оролцсноос,  бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, Монгол улсын нутаг дэвсгэрийн зам харилцаанд, техникийн шаардлага хангахгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклиор    замын хөдөлгөөнд оролцсноос болж зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нь замын нөхцөлд хурдаа зөв тохируулж явах, стандартын шаардлага хангахуйц  хамгаалалтын майлгай, хамгаалалтын бүс, хүүхдэд суудлыг тогтмол хэрэглэж хэвших, ялангуяа буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр  гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангаж зөв тооцоолж оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.