Батбаатарын Чинтэнгис дөрөвдүгээр сарын 10-нд буцалсан халуун усанд биеийн доод хэсэг болон хоёр гар нь түлэгджээ. Хүү Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад БНСУ-д руу явж эмчилгээ хийлгэж байгаа юм. Эмчилгээний нийт зардал 300 сая төгрөг бөгөөд үүнээс 56 саяыг одоогоор төлжээ. Солонгос дахь монголчууд хандив цуглуулж эхэлсэн бөгөөд  30 сая орчим төгрөг цуглуулсан аж.

 

Ийнхүү хүүгийн эмчилгээний зардалд хандив өгч буй сайхан сэтгэлд Монголчууд маань БНСУ-ын www.daum.net вэб сайттай хамтран 20 мянган сэтгэгдэл цуглуулах хандивын ажлыг эхлүүлжээ.

Энэхүү сэтгэгдлийг нэг сарын дотор цуглуулж чадвал 20 сая воны хандив орж ирэх гэнэ. Иймд элэг нэгт Монгол ахан дүүсдээ доорх линкээр орж зааврын дагуу ID нээж ороод монголоор сэтгэгдлээ үлдээхийг Солонгос улсад суугаа Монголчууд маань уриалж байна. 

“Таны бичсэн нэг сэтгэгдэл хүүгийн минь эмчилгээнд зардал маш том хувь нэмэр болох юм” хэмээн Б.Чинтэнгисийн эцэг, эх хэллээ.

Бяцхан хүүгийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө Элэг нэгт Монголчууд минь сэтгэгдлээ монголоор бичиж үлдээгээрэй. Та бүхэндээ чин сэтгэлээсээ сайн үйлсэд нэгдэж байгаад нь талархал илэрхийлье.

http://login.daum.net/accounts/loginform.do сайт руу нэвтэрч орон дараах зааврын дагуу сэтгэгдлээ үлдээнэ.