Өчигдөр үдээс хойно УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эзэмшлийн компанийн байр руу Авлигатай тэмцэх газрынхан дайрч оржээ. Эх сурвалжийн мэдээллээрАТГ-ынхан ямар ч зөвшөөрөлгүйгээр тус компани руу халдсан байна.

 

Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т заасан “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг ч үл хайхран ийнхүү дайрах болсон шалтгаан нь Н.Алтанхуягийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой гэнэ.

 

Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын харьяанд шилжүүлсэн Мөрдөх албыг Прокурорын дэргэдэхМөрдөх албанд нь буцаан авчирах хуулийн төсөл санаачилсаныхаа шанг ийнхүү хүртэж байгаа гэнэ. Хэрэв УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төсөл батлагдаж Авлигатай тэмцэх газрын харьяанд буй Мөрдөх алба Прокурорын дэргэдэх Мөрдөх албандаа ирвэл АТГ-ын “алсын тэмтрүүл” үгүй болно гэсэн үг. Тиймээс эл хуулийн төслийг санаачлагчид нь буцаах аль эсвэл буцаан татуулахаар ийнхүү улайрч эхэлжээ.