Цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд үйлчилгээнд яваагүй автобусандаа хууль бусаар нөхөн олговор авдаг байсан хэргийг илрүүлсэн нь багагүй асуудал үүсгээд байна. 

Бид энэ талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр, хууль бус үйл ажиллагаа явуулсан автобус компаниудын нэртэй хамт зарлана гэдгээ онцолж байсан.

 

Тэгвэл уг хэргийн сэжүүр гарч байх шиг байна. Тодруулбал, “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг, Ерөнхий нягтлан бодогч Ариунаа нарыг өнгөрсөн лхагва гарагт АТГ-аас гэнэт цагдан хорих арга хэмжээ авсан байна.


Энэ бүхнийг дээрх хэрэгтэй холбоотой гэж олон нийт хардаж байна. Өөрөөр хэлбэл, Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилтийг олгодог журамтай.

 

Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны “МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулан тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл энэ бүхэнтэй холбоотойгоор “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирлыг саатуулсан уу гэх “бор шувуу” нисэх боллоо.

 

Гэхдээ одоогоор уг компанийн удирдлагууд суллагдаад байгаа аж.