Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн жолооны үнэмлэх хэвлэлтээс гарахгүй байсаар нийт 14.000 орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээлттэй байна.

Жолооны үнэмлэх хэвлэгдэж эхлэх  хүртэл шинэ жолооч нар болон жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нарт түр зөвшөөрлийг өнөөдрөөс дахин олгохоор боллоо. 

Түр зөвшөөрлийг авах жолооч өргөдөл бичиж,  ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр очиж өгөх ёстой. Ингэснээр түр зөвшөөрлийг үнэгүй олгох юм байна. 

Өндөр нууцлал бүхий уг түр зөвшөөрлийг 14 000 гаруй жолоочид өгөхөөр төлөвлөөд байгаа ажээ.