300 хүний амийг аварлаа одоо цаана үлдсэн хүмүүсээ яах вэ
2015/05/25
2015 оны төсөв эмнэлгүүдийн эм эмийн хэрэгсэлд зориулагдах мөнгийг өмнөх оноос 20 хувиар бага тусгасан. Үүнээс үүдэн эмнэлгүүд ирэх 6-р сараас хойш үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болоод байгаа. Мөн 300 гаруй хүний амь нас дээсэн дөрөөн дээр байсан.
Тодруулбал эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн хүн бүх насаараа дархлаа дарангуйлах эмийг уудаг. Хэрэв энэ эмийг уухгүй бол шилжүүлэн суулгасан эрхтэн нь үхжиж амь насанд нь аюул учирдаг. Дархлаа дарангуйлах эмийг улсаас үнэгүй олгодог бөгөөд гадуур худалдаанд байдаггүй зөвхөн Нэгдүгээр эмнэлэгт олгодог юм. Одоогоор 1-р эмнэлгээс 300 гаруй хүн энэ эмийг авч хэрэглэдэг.
Гэтэл эмийн төсөв танагдсан учраас 5-р сар гэхэд дархлаа дарангуйлагч эмийн нөөц дууссан. Тэгвэл 300 гаруй хүний амь насыг хамгаалдаг энэ эмийн шаардлагатай төсвийг засгийн газрын хуралдаанаар шийдсэн баяртай мэдээг салбарын сайд дуулгалаа. Эмийн нөөцийг хангахад 1.5 тэрбум төгрөг шаардлагтай байсныг шийдсэн нь энэ.
300 хүнээ тарчлаан хороохоос сэргийлж дархлаа дарангуйлах эмийн төсвийг засгийн газраас шийдсэн нь сайн мэдээ. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Нийт эмнэлгийн эмийн төсөв 7 хоногийн дараа дуусна. Эмийн төсвийг 7-р сард хийгдэх төсвийн тодотголоос өмнө шийдвэрлэх боломжгүй. Одоогоор эрүүл мэндийн байгууллагууд 4.5 тэрбум төгрөгийн эмийн өрөнд ороод байгаа. Эмийн байгууллагууд зээлээр эм өгөхөөс татгалзаж эхэлсэн гэдгийг шат шатны эмнэлгүүд хэлж байна.
Хэрвээ эмийн байгууллагууд зээлээр бараа олгохгүй гэвэл улсын хэмжээнд өвчтэй хүмүүсээ хараад суухаас өөр аргагүй болж байна. Өөрөөр хэлбэл мөнгөтэй нь гадаадад эмчлүүлж мөнгөгүй нь эмч нарын нүдэн дээр өвдөх болох нь...
А.Баярмаа
өндөр болгох нууц · 2015/05/26
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮
мөнхөөгөөс шонхорт · 2015/05/25
Цагаан шонхор компанийн захирал энхтайван гэж зартай ************, арван жилийн охидуудын онгон цоолж ханадаггүй уг угсаа гарвалыг нь хөөвөл ****************** *************шувуучин овогтой эхнэр нь бас гадаадын ********ийн *************насаараа хулгай дээрмээр мөнгө олсон хүн байнаа
ЗочинХҮН · 2015/05/25
ОНОШ БУРУУ ТАВЬЖ ЭМ БАЙХГҮЙ ГЭЭД УЛЦАН ДЭЭР ЮУ НЭМЭР ГЭДЭГ БИЛЭЭ ЭНЭ МОНГОЛ УЛС ИРГЭДЭЭ ИНГЭЖ ДАРАМТАЛЖ МЭДЛЭГГҮЙГЭЭР НЬ ДАЛИМДУУЛААД АШГАА ХӨӨСӨӨР ИРГЭДЭЭ НЭГ НЭГЭЭР НЬ ХОРООЖ ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙГАА БОЛОХООР ОУ-ЫН ШҮҮХЭД ӨГӨӨЧ ХҮНИЙ ЭРХИЙН НӨХӨДӨӨ
******бар · 2015/05/25
Инсулин тариа өгөхөө зогсоовол сахартай өвчтөнүүд хүнд байдалд орох байх даа. Зөвхөн энэ - ч биш өөр олон олон өвчтөн амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэх байх шүү.
Зочин · 2015/05/25
Эрүүл мэндийн болон боловсрлын байгууллагуудыг онцгой анхаарах хэрэгтэй ш дээ. Сонгууль дө******өөр юу юу гэж бүлтэрдэг билээ дээ энэ улс төрчид арай дэндэнээ