Газ дэлбэрсний улмаас таван хүн гэмтлээ
2015/05/25
Өнгөрсөн бямба гарагт 2015 оны 5 дугаар сар 23-ны өдөр газ дэлбэрсний улмаас таван хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Улаанбаатар импекс ХХК-ийн хашаанд газ дэлбэрсэн, олон хүн хордсон байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг, Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасгийг очиход компаний хашаанд хураалттай 10 ширхэг 20 кг-ын багтаамжтай баллонтай савнуудын 1 ширхэг сав хадгалалтын горим зөрчигдснөөс тэсэрч 26-55 насны 5 иргэн өртөж гэмтэж, түлэгдсэн байсныг Хордлогийн төвд хүргэж өгсөн байна. Гал унтраах, аврах 26 дугаар ангийн тасаг агаарт усан хөшиг татаж саармагжуулалт хийж аюулгүй байдлыг хангасан байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн орчинд явуулын лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийхэд ямар нэгэн бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй байна.
А.Баярмаа
Зочин · 2015/05/28
хадгалалтын горим алдагдана гэдэг чинь ёстой жинхэнэ хариуцлагагүй явдал байна даа