“Бүүвэй” уянгын драмын жүжиг ирэх сарын 1-нд тайзнаа амилна
2015/05/25
"Бүүвэй" Уянгын драмын жүжгийг зуравдугаар сарын 1-ны өдөр ганцхан удаа тоглох гэж байна. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар урлаг судлалын ухааны доктор, УГЗ Н.Ганхуяг ажилласан бол зураачаар- О.Баярмагнай ажиллажээ. Харин дүрүүдэд- Нандин- Т.Хулан /СТА/ Дулам- С.Сарантуяа /МУАЖ/ Үнэнбат - Б.Тамир, Очирсүрэн -Г.Амгаланбаатар /СТА/ Өлзий - Ц.Цэрэнболд /СТА/ нар тоглосон байна.
Очирсүрэн өөрийн багын найз болох хамгийн итгэлт анд Үнэнбатад эхнэр Нандингаа захин, харь нутгийг зорьж таван жил сураггүй болжээ. Тэрээр нэг л өдөр эх орондоо эхнэр дээрээ ирэхээр болно. Гэвч түүнийг ирэхэд эхнэр Нандин захиж үлдээсэн найзынх нь хүүхдийг тээж, Хамгийн итгэлтэй найз Үнэнбат нь түүнийг ирмэгц эхнэрийг нь өөрөөсөө түлхэнэ. Энэ бүхэнд цөхөрсөн Нандин хүүхдээ авхуулах шийдвэр гаргасан байна. Эх хүний зөн совингоор Дулам хөдөөнөөс хотод охин дээрээ ирсэн нь Нандингийн төлөвлөгөөг нураана. Охиноо хүүхэдтэй болсоныг нь мэдсэн Дулам хөл нь газар хүрэхгүй баярлаж хажуу айлд амьдрах Өлзийг хүүхдийн эцэг гэж бодсоноор жүжиг үргэлжилнэ.
Энэ жүжгэнд хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулаж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.