Эрсдлийн толгой дээр суусан эдийн засгийн ашиг
2015/05/26
Өнгөрсөн долоо хоногт Монголын засгийн газар зэс, алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч “Оюутолгой” уурхайн төслийн гацааг гаргаж, төслийн хоёр дахь шатыг эхлүүлэхээр болсон. Олон улсын, тэр тусмаа барууны хэвлэлүүд ч энэхүү мэдээллийг эерэгээр харж, “Монгол Улс дахин нээлттэй боллоо” хэмээн бичицгээж байна. Эрх баригчид ч мөн “Бид бизнест хөл тавилаа” хэмээн тунхаглаж байна.
Гэтэл өчигдөр энэ байр сууринаас эрс тэс нийтлэл Австралийн Күинсландын их сургуулийн сайт дээр тавигджээ. Эрх баригчид хийгээд Рио Тинтогийнхны цөсийг хөөргөж буй Оюутолгой, түүнтэй хослох Тавантолгой төслийн эдийн засгийн ашиг эрсдлийн толгой дээгүүр нүдээ аниад давхиж буй судлаачид анхааруулжээ.
Дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгддэг Күинсландын их сургуулийн судлаачид Монголд ирж судалгаа хийсний үндсэн дээр “Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн” гэх гүний уурхайн төсөлд анхааруулга өгч байна.
400 гаруй эрдэмтэн судлаачид бүхий л үе шатыг хамруулан гаргасан судалгааны ерөнхий үр дүнгийн тухай нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Уул уурхай Монголыг ашиг орлого, дэд бүтцээр хангаж байна. Гэвч энэ нь нөгөө талаас нийгэм, байгаль орчны хөнөөлт өөрчлөлтийг авчирч байгааг шинэ судалгаа харууллаа.
Күинсландын их сургуулийн Тогтвортой эрдэс баялагийн хүрээлэн болон Монголын тогтвортой хөгжлийн "Жендер" төвийн хамтарсан судалгаагаар тэрхүү хөнөөлт байдал малчин ардад хамгийн ихээр нөлөөлж буйг баталсан юм.
Монголд хийсэн судалгааг зохицуулагч Изабел Кэйн “Саяхны маргаан нь уул уурхайгаас санхүү болон бодит ашгийн эерэг өөрчлөлт олох тухай онцолж байсан. Гэвч тэдгээр ашгууд нь нийгмийн сөрөг өөрчлөлт байгаль орчны доройтолтой хөтлөлцөж яваа юм” хэмээн хэлжээ.
Тэрээр “Бид хөдөөгийн бүс нутгуудад уул уурхай ямар ашиг өгснийг тооцоолж чадаагүй. Уул уурхай малчдыг цаг агаарын хүнд хэцүү улиралд орлох орлогын эх үүсвэрээр хангадаг. Эмнэлэг, харилцаа холбоо, сургуульд хөрөнгө оруулснаар дэд бүтэц сайжирсан нь нийгмийн бүлгүүдийг өргөтгөх болон анхаарал тусламж авахад сайнаар нөлөөлж байна".
Хэдий тийм ч ганц Монголд ч бус дэлхийн хэмжээнд уул уурхайн тэлэлтийн хамгийн том асуудал нь сөрөг үр дагаваруудыг эерэгээр давж гарах чадвар юм.
Австралийн Засгийн газраас хэрэгжүүлсэн Олон улсын тусламжийн хөтөлбөрийн санхүүжүүлсэн хоёр жилийн судалгаа нь Монголын говийн бүсийн өмнөд болон хангайн бүсийн хойд хэсгийн бүс нутгуудад анхаарлаа хандуулсан байна.
Орон нутгийн ард иргэдээс авсан судалгаа болон газар зүйн мэдээллийн системийн газрын зураг нь судалгааны багийнханд уул уурхай эхэлснээс хойш нийгмийн өөрчлөлт болон орон нутгийн байгаль орчинд ямар өөрчлөлт гарсныг баримтжуулах боломжийг олгожээ.
Нүүрсний зам өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрхэн өргөжсөнийг сансрын зураг харуулж байна. Энэ бол зөвхөн зураг, харин тэнд амьдарч буй малчдын хувьд газар нутаг нь дайнд нэрвэгдсэн мэт.
Газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн МакКеннагийн ярьснаар уул уурхайд нэрвэгдсэн бүс нутгийн 30 жилийн газар зүйн өөрчлөлтөд үндэслэхэд малчдад тулгарсан хамгийн ноцтой асуудал нь бэлчээрийн хомсдол үүнээс үүссэн орлогын алдагдал аж.
Судалгаагаар уул уурхайн хүнд машинууд тээвэрлэлтдээ зам талбайг хяналтгүйгээр ашигласны улмаас малчдын бэлчээрийн 400 мянган га газрыг уурхайн төв шиг болгожээ.
Судалгаагаар уул уурхайн хүнд машинууд тээвэрлэлтдээ зам талбайг хяналтгүйгээр ашигласны улмаас малчдын бэлчээрийн 400 мянган га газрыг уурхайн төв шиг болгожээ.
Эрдэмтдийн багийнхан энэхүү судалгаагаа ирэх лхагва гарагт Монголын Гадаад хэргийн яаманд Олон улсын хөгжлийн уул уурхайн төгсөгчдийн форум дээр танилцуулах юм байна. Энэхүү форум нь хариуцлагатай болон хөгжлийн уул уурхайн хамтын ажиллагаанд Австрали-Монголын судалгаа хэрхэн нөлөөлж буйг авч хэлэлцэх аж.
Г.Үжин
өндөр болгох нууц · 2015/05/26
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮