Машин ачих үйлчилгээ юу болж байна
2015/05/26
Дугуй түгжих, болон машин ачих үйлчилгээний талаар хэн хүнгүй л ярьж байна. Тэр дундаа жолооч нар бухимдалтай байгаагаа илэрхийлээд буй. Арга ч үгүй биз дээ. Эмнэлгийн гадаа түр зогсоод, өвчтэй байгаа хэн нэгнээ эргээд ирэхийн хооронд машиныг нь ачаад явчихсан бол хэн ч уурлана.
Ер нь ажаад байхад машин ачих үйлчилгээнд ямар ч соёл гэж байхгүй. Сэмхэн гэтэж очоод бушуухан шиг ачаад зугтаах нь холгүй л алга болно. Уг нь анхааруулах, утсаар ярих зэрэг арга хэмжээнүүдээ авмаарсан. Тийм зүйл тэдэнд ер анзаарагддаггүй. Аягүй бол өөрсдөө машин зогсохыг хориглосон газар хээв нэг зогсож байгаа даа. Тэгээд ч тэд хүний хувийн эд хөрөнгөд хайнга ханддаг нь олон жолооч нарын гомдлоос харж болохоор байгаа юм.
Машин ачих болон дугуй түгжих үйлчилгээний асуудлаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Нийслэлийн удирдлагуудыг шүүхэд өгсөн билээ. Уг асуудал улам хурцдаж, ШӨХТГ-аас дугуйгаа түгжүүлсэн иргэдийн эрх, ашгийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Харин Нийслэлийн удирдлагууд дугуй түгжих болон машин ачилтын төлбөрийг тус бүр 10.000 төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргахаар судалж буй. Ийнхүү тэд уг асуудлаар сөргөөцөлдсөөр байна.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы хэлж буйгаар Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд нь дугуй түгжих болон ачих журамлах журмыг хууль зөрчиж баталсан. Тиймээс машинаа 70-80 төгрөгөөр ачуулсан иргэд шүүхэд хандан зөрүү мөнгөө олж авах боломжтой гэсэн. Харин Нийслэлийн удирдлагууд хууль зөрчиж журам батлаагүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа хууль зөрчсөн эсэх нь тодорхой болно гэж байгаа юм. Дугуйгаа түгжүүлсэн иргэдийн мөнгийг буцааж олгохгүй гэж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл “Хүний замд садаа болоогүй хэний ч машиныг ачиж, журамлахгүй байгаа. Үүнийг хууль зөрчиж батлаагүй. Хууль, дүрэм хэрэгждэг аль ч оронд ийм үйлчилгээ байна. Эндээс орсон орлого Нийслэлд ордоггүй. Замын цагдаагийн газар болон тухайн компани руу ордог. Тэгсэн уг ажлыг улс төржүүлээд эхэллээ. Т.Аюурсайхан гэж МАН-ын нөхөр оччихсон улс төржүүлээд. Ингэх шаардлага байхгүй” хэмээсэн.
Г.Мягмарсүх
Зочин · 2015/05/26
ygaasaa manaix shig bvx asyydal awilga bolson gazar ene achilt bol yadarsan negnii nyryyn deerl xvnd achaa bolj karmagiin segserch bn shude!ter achiltiin xa****nd negch vnetei mashin xaragddaggui yay ged xonogiin xooloo olj bga negnii mashinuudl xaragdaj bnle!ene yug xeleed bn we???