Усан оргилуур барих нэрээр зөвшөөрөл авсан талбайдаа оффис үйлчилгээний зориулалттай  олон давхар барилга  зөвшөөрөлгүй барьж, барилгын явцад нь  төмөр унаж  доогуур нь явсан эрдэнэт хүний аминд хүрсэн Тэнгис кино театрын өмнөх ЭКО-ийн барилгын асуудал хэрхэх нь ойлгомжгүй байсаар  ойлгомжгүй байсаар 3 жилийн нүүрийг  үзлээ.

Тухайн үед уг барилгыг хотын удирдлагууд буулгана гэж олон нийтэд мэдэгдэж байсанч буулгалгүй байсаар гурван  хавар  өнгөрлөө.

Уг барилга нь  Эко констракны захирал С.Нямдаваагийн эзэмшил гэдэг. Чанаргүй барилга барьдаг гэдгээрээ алдартай “Эко констрашн” компанийн захирал   С.Нямдаваа нь МАН-ын дарга М.Энхболдын “гарын хүн” гэж яригддаг. Ямартай ч 3 жилийн өмнө зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгаас болж хүний амь эрсдэхэд дээрх барилгыг буулгах тухай тогтоол шийдвэр нь гарсныг зарлаж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энэ хооронд хотын төвийн сүрийг дарсан дутуу баригдсан “балгас” байсаар л байна.970f1402a8bde580original

Нэгэнт буулгах шийдвэр тогтоол нь гарсан атал эл барилгыг өнөөдөр хүртэл буулгахгүй байгаагийн цаад шалтгаан юу байна вэ?

Холбогдох байгууллагын ажилтнууд  Тэнгис кино театрын өмнөх барилгыг нэн даруй буулгаж, түүний оронд анх төлөвлөгдсөн хотын өнгө үзэмжинд чимэг нэмэх, иргэдийн амралт зугаалах орныг нэмэгдүүлэх усан оргилуурыг барихыг иргэд шаардаж байгаа гэнэ.

А.Гал

Ugluu-logo3