Хилээр чемоданд хийсэн цогцос гаргахыг завджээ
2015/05/29
Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал, жонш нүүрс ачихаар явж байгаа гэсэн том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан аж.
Гаалийнхан уг үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгч, хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.
Зочин · 2015/05/29
Энэ бүх бузар булай хятад элбэгдоржоос болж байгаа юм ш дээ. 17 онд түүнийг огцрохоор бүх ард түмний нүдэн дээр цаазаар авч Монгол улсад 25 жил учруулсан хохирлыг нь амь насаар нь төлүүлэх хэрэгтэй. Мөн халзан хятад ганболд, үхээрийн бузар тэмүүжин, алтанхуяг, гүнбалай зэрэг ардчилсан намын ****** ********нуудыг устгаж эх орноо аварцгаах хэрэгтэй.