Өнгөрсөн оны 5 дугаар сард хятад иргэд монгол ажилтныг зодсон хэрэг багагүй шуугиан дэгдээж, энэ үймээнд Даяар Монгол хөдөлгөөний зарим гишүүд ч оролцож байсан бичлэг интернэтээр тарсныг сайн мэдэж байгаа байх.

Тэгвэл монгол залууг бүлэглэн зодсон хятад барилгачдад шүүхээс ял оноосон байна. Энэ хэрэг нь  Үндэсний соёл амралтын хү­рээлэнгийн ард талд ба­ригдаж байгаа “МСS” ком­панийн зочид буудлын барилга дээр гарсан юм.  

БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин  нарыг сэжигтнээр татан Мөрдөн  байцаалтын явцад дээрх иргэдийн гэм буруутай нь нотлогдсон тул тэдэнд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98.2-т зааснаар таван сар 20 хоног баривчлах ялаар оноожээ.

Ингээд тухайн хэрэг гарсан үеийн бичлэгийг дахин нэг сонирхуулж байна.

С.Баяр