Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба байгуулагдсаны зөвлөгөөн болно
2015/06/02
Монгол Улсад Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын алба байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус үйл явдлыг тохиолдуулан Архивын ерөнхий газраас “Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөн”-ийг 2015 оны зургадугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах юм.
1990 онд Сайд нарын зөвлөлийн 295-р тогтоолоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын дүрэм” батлагдсанаар улсын байцаагчдын эрх зүйн үндэс бүрдэж, хяналтын алба үүссэн түүхтэй.
Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөнөөр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын 25 жилийн ажлын үр дүн, цаашдын зорилт, хяналт шалгалтын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх талаар санал бодлоо солилцох юм. Тус зөвлөгөөнд Архивын ерөнхий газар болон төрийн архивын удирдлагууд, улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч нар оролцоно.
“Улсын байцаагч нарын анхдугаар зөвлөгөөн” 2015 оны зургадугаар сарын 4-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хурлын танхимд болно.