Мэдлэггүй ард түмэнд мэдэх зүйлгүй учир сайн сайхан санаанд оромгүй газраас, ер бусын байдлаар ирдэг. Сайн сайхныг бүтээгч, бүтээсэн сайн сайхнаа мэдэхгүй учир, болдог юм болж л байна гэж юуны ч чинээ нандигнахгүй Монголын хорвоог орхиод явах тэр үед чи дэндүү нандин байсан байна шүү дээ, хүрээд ирээч гэж хүсдэг боловч хүсэл хөсөр болж амьдрал дуусдаг.
 
Монгол хүний хувьд нандин бүхэн нь хожимдож ирэх учир, эсвэл амьдралын нандин бүхнээ хожимдож ухамсарлах учир энэ ухаарал бас л ер бусын, санаанд оромгүй газраас ирдэг. Дэлхийн диваажинг бүтээсэн Монгол гэж эрхэмлэн хүндлэгдэж байсан хүн төрөлхтөний хөгжлийн хуудсыг нээсэн

Монголчууд ,төвдийн шашны өмнө ухаан алдан унаж, сүсэг биширэлийн хувьд төвдийн сүсэг биширэлийн боол болсон бас болсоор байна. Хүн төрөлхтний бүтээн хэвлэж гаргасан цаас болох мөнгөн дэвсгэртийн өмнө сөгдөж, төр, эх орон цаашлаад авгай хүүхдээ ч худалдахад бэлэн болсон, бэлэн байгаа. Бүгд л хүний бүтээсэн зүйл, мэдлэгийг хүн л бүтээсэн. Өмнө нь сөгдөнө гэдэг боолын л шинж.

   Мэдлэг бол хүч гэсэн Английн соён гэгээрүүлэгч Франсис Баконы онолыг ойлгосон хүн байхгүй боловч, бүгд л өөрийгөө сэхээтэн гэж өргөмжилнө. Мухар сүсэгийн өмнө сөгдөн унаж, харийн санаанд боол болж, Монголын эрх мэдэлтний амьдрал дэлхийн хүн төрөлхтний шившиг болж дуусаж байна.
    Санаа нэг бол заяа нэг гэж үг байдаг. Монголын эзэнт гүрний үед Монголчуудын санаа ч нэг заяа нь ч нэг байсан.Манжын үед Монголыг өөдрөг байлгах хүсэл байгаагүй нь тодорхой. Социализмын үед ЗХУ Монголыг өөдтэй байлгах хүсэл бас байгаагүй нь тодорхой. 
 
 
  Ардчилал гарч, зах зээлийн эдийн засагт шилжиснээс хойш Монгол орныг хэн гэдэг этгээд өөдтэй байлгах дургүй байгаа юм бэ?
Монгол оронд Ардчилал,зах зээлийн эдийн засаг гарснаас хойш Орос болон Хятад орон өөрийгөө яах вэ гэсэн асуудалд орж өнөөдрийг хүртэл хүнд байдалд байгаа. 
Өнөөдрийн Монгол орон муу байгаа нь хэнээс болсон бол доо? Өнөөдрийн Монгол хүн ядуу доройгоороо доромжлуулж, тэнэг малаараа дуудуулж, амьтны гэдэс цувдаагаар өл залгах хүртэл амьтны хэмжээнд хүрсэн нь хэнээс болсон бол доо?
Монгол хүний санаа нэг, Монгол хүний заяа ч нэг. Заяа нэгтэй, санаа нэгтэй Монгол ухамсараа сэргээж, нандин бүхнээ ухамсарлаж, хүний бүтээсэн мэдлэгт сөгдөх биш, харин мэдлэгийг Монгол хүний төлөө ажиллуулах тэр л ухамсар буцаад ирээч. 
Нэг Монгол хүний заяаг гомдоовол нийт Монголчуудын заяаг гомдооход хүрэх вий дээ???
Бодох л асуудал даа, Бодооч дээ, Монголчууд минь...
 
С.Тулга