МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно
2015/06/02
МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 3-4-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд нийслэл орон нутгийн 300 гаруй төлөөлөгч оролцох ажээ. Удирдах ажилтны зөвлөгөөнд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МАН-ын хэвлэл мэдээлэл, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Занданшатар нар илтгэл тавих юм. Эхний өдөр төлөөлөгчид болон намын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний өмнө хүндэтгэлийн зураг татуулна. Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр МАН-ын “Бид хамтдаа” аяны нээлтийн ажиллагааг хийж, үндсэн илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Удирдах ажилтны зөвлөгөөний сургалтыг хааж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлнэ. МАН-ын нийслэл, орон нутгийн төлөөлөгчид Тусгаар тогтнолын ордонд хоёр өдөр чуулж байна.
Ц.Анир