Улаан Чулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа
2015/06/02
Монголын Залуучуудын Холбооны харьяа УБТЗ-н Улаанбаатар Татах Хэсгийн залуучуудын зөвлөлийн 2015.05.04-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ОУ-н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдөрт зориулан Улаанбаатар Татах хэсгийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан “Та хандивла, Бид түгээе” уриан дор сайн үйлсийн аяныг зарлалаа.
Аяны үйл ажиллагаа 5-р сарын 17-н д албан ёсоор хандивийн хайрцаг байрлан эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд хүүхдийн тоглоом, ном сурах бичиг, мөнгөн сан бүрдүүлсэн нийт 560-н ширхэг тоглоом эд материал хувцас цугласнаас 110-н төрлийн сурах бичиг, 400-н ширхэг тоглоом цугларч , хандивийн хайрцагт 320.000 төгрөг , Улаанбаатар Татах Хэсгээс нийт 1.5 сая орчим төгрөгийн тусламжыг цуглуулж 2015.05.31-ны өдөр Харилцааны хөгжил төрийн бус байгууллагатай хамтран Улаан Чулуутын хогын цэг орчмоор амьдардаг 500 гаруй хүүхдүүдэд бэлэг тарааж баярлуулав.
Нийт цугласан ном ,сурах бичиг, тоглоомыг МУГЖ И.Одончимэгийн санаачилгаар Мобиком корпораци ивээн тэтгэж Улаан чулуутын хогын цэг дээр бариулсан хүүхдийн сургалтын төвд хандивлалаа.
Тус үйл ажиллагаанд УБ Татах хэсгийн Залуучуудын зөвлөлийн 28- н тэргүүлэгч гишүүд, Тв-1 телевиз, Харилцааны хөгжил төрийн бус байгууллага болон хувь хүмүүс хамтран ажиллаж тус аяныг амжилттай өрнүүлэн дуусгасан юм.
ааааа · 2015/06/03
<3 :-D 8-|