Хууль зүйн сайдын 2015 оны А/102 дугаар тушаалаар батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, ангилал ахиулж байгаа жолооч нарт тавдугаар сарын 25-ны өдрөөс "Жолоочийн түр зөвшөөрөл" -ийг тарааж өгөхөөр хэвлэж бэлэн болжээ.

Тэгвэл "Жолоочийн түр зөвшөөрөл"-ийг иргэдэд тарааж өгч эхэлсэн байна. Энэхүү түр зөвшөөрлийг жолооч нарт үнэ төлбөргүй өгөх бөгөөд хүсэлтээ илэрхийлж ЦЕГ-ын Лицензийн төвд өөрийн биеэр ирэх ёстой гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлэв.