Эмч нарын буруугаас зургаан сартай охин нас барлаа
2015/06/03
ХӨСҮТ-ийн эмч нар энэ оны тавдугаар сарын дундуур тууралттай ирсэн зургаахан сартай Болор-Уянга охиныг "Коор" хэмээн оношилж эмнэлэгт хэвтүүлсэн. Охины бие эмнэлэгт ирснээс хойш өдөр ирэх тусам хүндэрсэн байна. Ингээд нэлээд хэд хоногийн дараа шинжилгээ авч "Коор биш байсан байна, гэхдээ өөрчлөлттэй гарсан" гэдэг хариулт л хэлжээ. Охиныг хариуцсан эмч Болормаа үзлэг хийх болгондоо "Хатгаагүй дээрдэж байна" гэсээр охин сүүлдээ таталт өгч, цусаар хүндэрч эхлэхэд ХӨСҮТ-ийн эмч нар Эх нялхсын хүүхдийн эмч дуудаж үзүүлэхэд охиныг үзсэн эмч "Энэ хүүхэд чинь хоёр уушгандаа битүү хатгаатай байна " хэмээн эмч нарыг загнасан гэдэг. Мөн эход харан ээж болох Батчимэгт "хүүхдийн ходоод цоорсон байж магадгүй" гэх зүйл хэлсэн бөгөөд охин сэхээ рүү шилжсэн ч эмч нар нь "Өнөө шөнийг давахгүй байх, хэрвээ өнөө шөнийг авчихвал маргааш хагалгаанд оруулна" гэжээ. Маргааш нь "Ходоод нь цоороогүй юм шиг байна харин нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй" гэсээр охиныг оношилж чадаагүй. Ингээд баттай оношилж ч чадаагүй Болор-Уянга охиныг сэхээнд муу байхад "Түүнээс муу хүүхэд ирлээ" гээд энгийн тасаг руу шилжүүлсэн бөгөөд охин тасагт ирээд шөнөжин даралт нь унаж бие нь муудсаар дахин сэхээний тасаг руу шилжсэн боловч 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдөр буюу өнөө өглөө үүрээр өөд боллоо. "Коорын тасагт хэвтэж байх хугацаанд охин маань зогсолтгүй ханиалгаж, 38,5-тай халуураад сандаргахад жижүүр эмч нь хэчнээн цагаар алга болчихдог байсан. Сувилагч нарт нь ингээд байна гээд охиноо бариад очих болгонд тайвшируулах унтуулдаг тариа л хийдэг байсан. Охин маань эмнэлэгт ийм хүнд ирээгүй буруу оношилж, буруу эмчилж л ингэж хүндэрсэн байхад сэхээнд ухаангүй байхад нь эмч нь "Манай талаас бол одоо хийх юмаа хийсэн, коорын халдварлах хугацаа нь ч дууссан. Тиймээс дүүргийнхээ эмнэлэг рүү юм уу Эх нялхас руу шилж чиний л сонголт" гэж хэлсэн хэмээн охины ээж нулимс дуслуулан хэлж байлаа. Үнэхээр ХӨСҮТ энэ их ачаалалтай үед коорын оноштой ирсэн өвчтөнүүдээс шинжилгээ авч мөн, бишийг нь тогтоолгүй таамгаар шууд хэвтүүлэн эмчилж дараа нь шинжилгээ авч байгаа тухай олон удаа хэвлэл мэдээлэлд иргэд санал бодлоо хэлж байсан. Тэгвэл энэ удаа коорын оноштой ирсэн охиныг ийнхүү оношилж чадалгүй байсаар ховоогийн мөнх бусыг үзүүллээ. Охины ээж хэлэхдээ "Олон ээж над шиг хүүхдээ эрүүл саруул төрүүлчихээд эмч нарын буруугаас болж амьдын хагацал битгий үзээсэй" гэсэндээ та бүхэнд хандаж байна гэсэн юм. |
Зочин · 2015/06/03
Suuliin ueiin anagaahiig togsoj bgaa diplomiin goluud ingej l taarna daa, hairan ohin ur. ene met mal shig emch nartaa hariutslaga tootsoosoi bilee. Yaha gej ter emnelegt handav daa, hoorhii.Amindaa avarna l gej handana shdee, getel tsagaan halat omsson aluurchdiin gart o****j dee.
Зочин · 2015/06/03
үнэхээр эмч нарийн буруу .....тэнэг эмч нар олширсон нь үнэн..хариуцлага тооцох хэрэгтэй...хөөрхий охин...
Зочин · 2015/06/03
Нээрээ энэ эмч нар арай дэндүү байгаа шүү, нэг л их цалингаа голсон улсууд, тэгээд цалингаа голоод орон тоо бөглөж, хүний аминд хүрч байхаар ажиллахаа больчихооч дээ, угаасаа мэдлэгтэй, сэтгэл, зүтгэлтэй нь хувийн эмнэлэгт өндөр цалинтай ажиллаж л байгаа биз дээ, улсын эмнэлэгт дандаа халадны голууд нь үлдчихсэн,
Зочин · 2015/06/03
Үхэж далд орсон ардчиллын гай л даа энэ чинь. Ер нь эмч нарыг хүний аминд хүрэх болгонд эмч болгож төгсгөсөн сургуулиас нь тэрхүү хохирогчийн оршуулгын зардлыг давхар гаргуулж байх хэрэгтэй. Дээр нь тухайн эмчийг үг ************ шууд цаазлах хэрэгтэй. Тангараг өргөсөн мөртлөө өөрийн буруугаас хүн алчихаад юу ч болоогүй юм шиг даналзаж зогсдог даварчихсан нуснуудыг элбэгдоржтой нь цуг буудах хэрэгтэй.