Солонгос Улсад шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхаарууллаа
2015/06/03
Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчлөөд байгаа аж. Коронавируст халдвар (MERS-CoV) нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм. Иймд Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс өглөө.
- Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчихгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
- Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх
- Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах зэрэг болно.