Нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг нэмээгүй
2015/06/03
Сүүлийн үед цахим ертөнцөөр нийтийн тээврийн үнэ нэмэгдсэн хэмээн шуугих болсон. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын ОНХХ-ын ажилтан Б.Болд "Манайтай гэрээтэй ажилладаг 21 байгууллага байдаг. Одоогийн байдлаар зорчих тасалбарын үнийг нэмээгүй. Харин 700 төгрөгийн тасалбарыг хол ойроосоо хамаарч явдаг чиглэлийн буухиа автобусны тасалбар " гэлээ.
Тэгвэл энэхүү тасалбарыг иргэд хот доторх тасалбарын үнэ нэмэгдсэн гэж ташаа ойлгож байгаа юм байна. Ерөнхийдөө 300-1100 төгрөг хүртэлх автобусны тасалбар бий. Тухайлбал, хамгийн дээд тал нь Тэрэлж рүү 2200 төгрөгөөр явдаг ажээ. Мөн Шувуун фабрик, Налайх зэрэг хотын зах руу 700, 800 төгрөгийн тасалбараар иргэд зорчдог.
Зочин · 2015/06/03
batuuliin ur hanaj tsadagui bna geneee! arggui shudee aihtar buduun avgai tsug tsusalj bgaa yum chini!
Зочин · 2015/06/03
700 болгож яах гээд байгаамбээ. Баахан задгай юм тоолох гэж лай. Нэг мөсөн 1000 болгочих.