Нийтийн тээврийнхэн ядарсан уу? задарсан уу?
2015/06/04
Иргэдийн хөл залгадаг нийтийн тээврийнхэн жолооч, кондуктор ба захирлууд гэсэн хоёр багт хуваагдаж, ажил хаяад 10 хонож байна.
Хачирхалтай нь нийслэлийнхээ бүхий л асуудалд хуруу, хошуу хоёроо дүрж явах ёстой Хотын дарга Э.Бат-Үүлд байнга л хэл ам таталж, цалин хөлсөө нэмүүлэх, хөдөлмөр хамгааллаа сайжруулахаар гомдоллож, орлого хөөж хүн байтугай машин ч мөргөж унагахаас сийдэггүй нийтийн тээврийнхэний ажил хаялтыг намжаах талаар “а” ч гэж дуугарсангүй. Харин ч энэ хугацаанд хотын даргын хэвлэлийн машинууд сайтар ажиллаж нийтийн тээврийнхэнээс муу хүнгүй болж хувирав.
700.000-1200.000 төгрөгийн цалин авдаг тухай хэнийх нь л мэдэгдэхгүй даатгалын дэвтрийн хуулбар ч хэргээ бүтээж толгойтой бүхэн л “муусайн жолооч нар даварчихаж, ийм хэмжээний цалин авдаг бол автобус баръя, кондуктор хийе, тэднээр дутахгүй дараагийн хүмүүсийг нь ажиллуул” гэсэн сэтгэгдэл social-аар битүү цацагдав. Энэ дүр зургаас харахад нийтийн тээврийнхэн даварсан мэт харагдаж байгаа ч бодит байдал дээрээ тэдний өнөөдрийн байдал тун ядруу байна.
Цалин хөлсөө голж, удирдлагын багаа шүүмжилсэн нийтийн тээврийнхэнээс ажил хаялт нэрээр гудамжинд гараад байгаа 1200 хүний хувь заяа тун бүрхэг байна. Хотын удирдлагууд тэднийг хүн гэж тоож харахгүй бол талхны булан ч үгүй 10 хонож байгаа 1200 өрхийн амьдрал дэнжигнэж эхлэнэ.
Цагтаа тариаланчдын эрх ашгийг хамгаалан төв талбай руугаа тракторчдын жагсаалыг удирдан дайрч байсан хотын дарга Э.Бат-Үүлийн гарт 10 хоногоор талх нь тасалдаад байгаа нийтийн тээврийнхэн удирдлагуудтайгаа зөвшилцөн ажилдаа орох үгүй бол 1200 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилжих эсэх шийдвэрийн учиг атгаастай байна.
Үүрийн 05 цагаас үдшийн 24 цаг хүртэл ажиллаад гар дээрээ 450-500 мянган төгрөгийн цалин авдаг 1200 гаруй жолооч, кондуктор хариуцлагын даатгалгүй, нийгмийн асуудлаа шийдүүлэх боломжгүй, өнгөрсөн 5 сарын цалингаасаа сохор зоос ч авч чадалгүй гудамжинд гараад байхад Нийтийн тээврийн нэгтгэлийн дарга хатагтай Ц.Одонтунгалаг “Э.Бат-Үүлийг байхад та нар намайг яаж ч чадахгүй, надтай заргалдаад та нар юу олж долоох юм” гэгчлэн ажил хаягчдыг тавлаж, тансаг оффистоо тухалж, бөхчүүдээр хамгаалуулан тарвалзаж суугаа хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа харагдаж байгааг нуух аргагүй.
Улсын заан Бумбаярын танхил эхнэр Ц.Одонтунгалаг хатагтай удирдлагын арга барилыг нь шүүмжилсэн 200 орчим жолооч кондукторыг шүүхэд өгч, маргаан нь шийдэгдэлгүй өнөөдрийг хүрч байгаа аж.
Ядарсандаа биш задарсандаа гудамжинд гарч тэмцэхэд хүрсэн гэж өөрсдийгөө өмгөөлж буй жолоочид, кондукторууд үнэхээр ядарсан уу? эсвэл эсвэл задарсан уу?
Зочин · 2015/06/05
нийслэлийн тээврийн жолооч нар өглөөний 5 цагт босч ард түмэндээ үйлчилдэг ,
тэд нарт орлогын төлөвлөгөө гэж өгөөд буудал дээр удаан зогсож давхилддаг нь тэдний удирдаж биу системийн буруу жолооч нар цагаа бариад явчихвал бүх юм зүгээр болох юмаа .энэ системийг өөрчлөөд мөнгө хураалтын системийг нь сайжруулбал болчих юм байгаа юм
Зочин · 2015/06/04
УБ-т дэндүү олон автобусны шугам байна. Автобусны тоо ч олон. Автобусны маршрутаа нарийвчлан нягталж цөөлөх хэрэгтэй. Давхардсан маршрут олон байна. Зорчигчдоор дүүрсэн автобус алга. 21 метрийн урттай автобус оруулж ирж зам бөглөх хэрэг ч алга
Зочин · 2015/06/04
Энд лав задарсан юм алга харин ч хувь заяаныхаа эзэн болж байгаа нь бахархууштай юм бишүү\
ямар худалаа хэлж хулгай хийе гэсэн биш .Хүний хүсэл эрмэлзлийг задарсан энэ тэр гэж мушгин гуйвуулж болохгүй шүү.давхиад ирсэн даагыг сүүгээр мялаадаг байхаа.Социализмын үеэс л хүсэл эрмэлзлээ дагасан хүн бүхнийг жишүү харж ярвайх болсон шүү.Миний хувьд хурай хурай л гэчмээр байна.
Зочин · 2015/06/04
hubiin hebshil ni deer um baina daa,
Зочин · 2015/06/04
Автобуснууд ажил хаясан гэхэд надад лав мэдэгдэх юм алга. Өглөө оройд хувийн автобуснууд явж л байна. Бөглөрч таглараад байдаг автобуснууд байхгүй сайхан юм биш үү? Хүлээж буудал дүүрсэн юм алга. Иймээс нийтийн тээврийг хотын захиргаанаас гаргаад хувьд шилжүүлбэл яасан юм. Хотын орон тооноос хасчихвал ихээхэн хэмнэлт гарах юм биш үү? аан.