Хүүхэд багачууд эх дэлхийгээ гоёлоо /Фото/
2015/06/04
JCI Eco байгууллага “Эзэнтэй мод” төсөл хөтөлбөр, “Дэлхийд нэн ховордсон амьтдыг алдаршуулъя” уриан дор амьтдыг анимейшнь хэлбэрээр модны холтос хэсэгт “амьлуулах” уралдаанд оролцогч хүүхдүүд хотоо гоёж байна. Тус уралдаанд одоогоор Артикоур дугуйлангийн нийт таван сурагчид дэлхийд ховордсон амьтдын тоонд орсон панда, анааш, цөөвөр чоно зэрэг амьтдыг сонгон авч судал болоод хэлбэрт нь тааруулан бодит мэт харагдуулахаар зуржээ.
Монгол улсын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор ургаа модны холтос нь унаж нүцгэрсэн хэсэг болон өөрийн өвөрмөц тогтох болох уртай хэсгийн хэмжээнд тохирсон амьтан болон байгалийн зураг зурах, ингэснээр эдгээр модод эзэнтэй юм, тэдэнд анхаарал хандуулсан юм гэдгийг олон нийтэд мэдрүүлэх зорилготой.
Модон дээр зураг зурах нь уг модыг эзэнтэй болгож, жилийн дөрвөн улирлын туршид өнгө үзэмжээрээ эргэн тойронд зорчиж буй хүмүүст баяр баясал бэлэглэж , хөгжилтэй энгийн аргаар ажлын ачаалал, стресээ хоромхон зуурд мартах ач холбогдолтой юм. Ингэснээр хүрээлэн буй орчныхоо өнгө үзэмж, ард иргэдийн өдөр тутмын амьдралд хөгжил хөөр, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлийг бусдад бэлэглэх юм.
Дэлгэрэнгүйг эндээс: http://www.facebook.com/pages/JCI-Eco/493926037392929?sk=photos_stream
www.urlag.mn