“Universe Best Songs” наадмаас төрөн гарсан уран бүтээлчдийн нэг бол дуучин А.Хишигдалай.  Өчигдөр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон юм. "Чиний нүдээр" хэмээх дууныхаа клипэнд дууч бүсгүй "эро төрх"-ийг бүтээсэн бөгөөд хагас нүцгэлэв.

Түүний клипийг үзсэн олон нийт шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Тэгвэл энэ талаар "Амаа уралдаад муулцгааж байна. Ойрд ингэж муулуулаагүй гоё ч юм шиг амьд яваагаа мэдрээд ч байгаа юм шиг. Миний ихэнхи уран бүтээл нам жим, хэл амгүй зүгээр өнгөрдөг. Харин энэ удаагийн их шуумтай сайхан байна оо" гэж А.Хишигдалай өөрийн уран бүтээлээ дүгнэлээ. 

Ямартай ч сонсогч та өөрсдийнхөөрөө хүлээн авч, дүгнэн үнэлгээгээ өгнө биз. 

Д.Ана