2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 363 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  268 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12  бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 4. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

            Тухайлбал: СБД-ийн нутаг Дамбадаржаагийн  зам, 58 дугаар сургуулийн урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч  Б нь  согтууруулахи ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Х.Верна маркийн авто машинтай мөргөлдөж  зорчигч 23 настай эмэгтэй З  гэмтсэн.

            БЗД-ийн нутаг  Дандарын гудамж, Сүнжин гранд зочид буудлын зүүн замд Х.Сонота  маркийн маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 32 настай эрэгтэй Н-г мөргөж гэмтээсэн явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж байгаа шалтгаан нь архидан согтуурах согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцох явдал юм. Жолооч хүний уусан ялимгүй согтууруулах ундаа наад зах нь авто машин, барилга байгууламж, эд хөрөнгө, цаашлаад өөрийн болон гэм зэмгүй хөдөлгөөнд оролцогч эрдэнэт хүний амь нас, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг өдөр тутамд эрсдэлд оруулж эрүүл мэндэд юугаар ч нөхөж баршгүй хор хохирол учруулдаг. Өдөрт дунджаар 70-80 орчим жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог бол энэ тоо амралт өдөр болон баяр ёслолын өдрүүдэд 2-3 дахин нэмэгддэг тоон үзүүлэлт гардаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух, хамт олон найз нөхөд, ах дүүгээрээ архидах явдал гаргасаар байна.

2015 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 11260 хүнийг саатуулан учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон 1664 хүнийг МУ-ын ЗХТХ-ийн 25-ын 6-д заасны дагуу Шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлуулсан, 9230 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасч арга хэмжээ тооцсон байна.  Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан осол 358 бүртгэгдсэн ба 60 хүн  ослын улмаас нас барж, 129 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Сүүлийн үед явган зорчигчид архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гарах, замын зорчих хэсэг дээр суух, хэвтэх  байгаагаас зам тээврийн осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна.  Иргэн та өөрийн амь нас эрүүл мэндийг ганц хундаг архиар үнэлж байгаагаа ухаардаг болов уу... Цагаан мөртэй нэр бүтэн явах нь зөвхөн  таниас л шалтгаална.