“Киви” хамтлагийн дуучин Д. Уламбаяр уран бүтээлээсээ түр завсарлага авсан билээ. Учир нь исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн хамтлагийн бүсгүйчүүд ээж болж, гэр бүлийн амьдралаа төвхнүүлж яваа. 

Тэрбээр дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч, бүжигчин хийж явсан удаатай.  "Nature sounds”-д бүжгийн багшаар ажиллаж байсан. Түүнийг бүжгийн тал дээр хэнийг ч дагуулахгүй гэдгийг “Киви” хамтлагийн клипүүдээс харагддаг.

Өдгөө дууч бүсгүй заяаныхаа ханьтайгаа учирч хөөрхөн хүүтэй болсон. Амьдралд нь баяр баясгалан бэлэглэсэн бяцхан үрдээ Баясгалант хэмээн нэр хайрлахыг хүссэн ч аав нь Сүбээдэй гэх баатар эрийн нэрийг хайрлажээ. Лондон хотноо хэсэг амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн Ука тун удахгүй шинэ уран бүтээлээ фэнүүддээ хүргэхээр зэхэж байгаа гэнэ шүү. 

Д.Ана