Хятад улс задрах уу
2015/06/08
ХЯТАД ЗАДРАХАД ОЙРХОН БОЛСОН тухай ийм нэгэн яриа болов...
Хятад улс дотроосоо задрахад их ойрхон болсон тухай ойрмогхон уулзсан дотор газрын нэгэн эрхэм сэтгэл түгшингүй ярив.
Си Зин Пингийн амь насанд халдсан оролдлого 7 удаа болсон гэнэ. Үүнээ их нууцалж байгаа гэлээ.
Гол шалтгаан нь авилгал. Авилгалтай хийж буй Си-гийн тэмцлийг нийгмийн суурь бараг бүхэлдээ эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь авилгал гэдэг зүйл бол хятадын язгуур соёлын салшгүй хэсэг болчихсон зүйл. Авилгалыг хятад хүн хэзээ ч зүй бус, ёс бус, хууль бус зүйл гэж үздэггүй байна.
Мао даргын үед нэг хэсэг энэ авилгалыг Улаан хамгаалагчдын хядлагаар нам дарж чадсан. Гэвч яг л олон толгойтой могой шиг буцаад амилаад босоод ирсэн, хятад үндэсний сэтгэлгээний суурь хөрс нь язгуураасаа ийм учир ердийн хууль журмыг чангатгах, хэрэгжүүлэх төдийгөөр авилгалыг багасгах, бууруулах ямар ч боломжгүй юм гэлээ.
Си тэргүүтэй Коммунист намын авилгалын эсрэг хийж буй тэмцэл нь эцсийн дүндээ хятадын язгуур соёлыг хөндөж буй тул энэ байдал нэг талаас хятадыг задлах аюулд хүргэж мэдэхээр байгаа, нөгөө талаар авилгал нь энэ янзаар эрчээ авчихвал хятадынхаа хөгжлийг сорж мөхөөж ч мэдэхээр байдалтай байгаа. МАШ ХҮНД байгаа..
Ер Хятадаас өөр үндэстэн ядуу буурай, өлссөн зовсон хүмүүст төрөөс, сайн дурын хандивлагчдаас тусламжаар ирүүлж буй хөрөнгийг хувьдаа завших сэтгэлгээ бараг үгүй байдаг. Ялангуяа монголчууд та нарт ийм зүйл бараг үгүй. Харин хятадууд ийм зүйлийг өчүүхэн ч эргэлзээгүй, эмзэглэлгүйгээр хийдэг. Энэ бол хятадын яаж ч аргалж болохгүй мөн чанар гэлээ.
- Хэрвээ авилгал хятад үндэстний язгуур мөн чанар нь юм бол өдий хүртэл хятадууд өөрсдийгөө мөхөөчихгүй хэрхэн яаж тэсэж ирсэн хэрэг вэ? хэмээн хэрэг болгон асуувал,
- Та нэг зүйлийг мэдэхгүй гэж үү? Хятад үндэстэн зөвхөн харь өөр үндэстнээр удирдуулсан цагтаа л нэгдэж, эвлэж, энэ авилгал нь багасаж ирсэн байдаг юм. Зүрчидийн Тан улсын үед их сайхан болж ирсэн. Дараа нь мөн Зүрчидийн Алтан улсын үед ч тийм байсан. Монголчууд та нарын удирдлага дор хятад их том гүрэн байлаа. Дараа нь Манж нарын удирдлага дор бүр ч том гүрэн болсон. Тэр хаант улсын үеүдэд хятад хятадтайгээ тэмцдэггүй байсанд л хамаг хэрэг учир нь байсан. Тэдгээр харийн хаад нар яваандаа хятадын эдийн болон соёлын авилгалын далайд живсээр байгаад мөхдөг байлаа. Харин одоо өөрсдийгөө мөхөөж эхэлж байна гэж байх юм даа...
Мөн "Хятад авилгалтай үр дүнтэй тэмцэж байгаа, үр дүн гарч байгаа гэдэг. Том том бүлэглэлүүдийг барьж, дарж, тэдний толгойлогчдийг цаазалж байгаа нь үнэн. Үүгээр үзвэл Си-гийн тэмцэл үр дүнтэй байгаа харагдана. Гэвч дунд, доод шатанд авилгал огтхон ч буураагүй, улам бүр өнгө зүсээ хувиргаж, амь бөхтэй, нарийн аргатай болж, өргөжин тэлж байгаа" гэв...
Хятадын хаалттай нийгмээс ийм яриа сонсогдож байгаа нь сонин байлаа. Энэ яриа хятад улсдаа хайртай, хятадыг бүү задраасай гэсэн, хятадынхаа өнөөгийн байдалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандсан, сэтгэл эмзэглэсэн хятад хүний яриа болохыг анзаарна биз ээ...
Хятадыг зөвхөн гаднаас нь харж буй бидний хувьд хятадын дотоод ертөнцийг тэр бүр сайн мэдэхгүй юм. Энэ хүний ярьж буйд үнэний хувь нэлээд буй байх аа...
Б.Номинчимэд
Зочин · 2015/06/08
chihend chimegtei l ug baina
Зочин · 2015/06/08
Н.Энхбаяр даргатай МАХН Монголыг авилгалын улс болгосон.
зочин · 2015/06/08
Хятад яах вэ? Монголоо л авилгагүй шудрага байлгахад анхаар.Элбэгдорж,Бат-Үүл т**********тэй анархистуудын үед авилгал буурахгүй нь тодорхой болж байна. Авилгалтай тэмцэх газрынхаа эсрэг хандацгааж байна.Алтанхуяг АТГ-ынхан ажил хийлгэхгүй байна гэж ил тод хэлсэн цуурай нь шингээгүй байна даа.
зочин · 2015/06/08
Хятад яах вэ? Монголоо л авилгагүй шудрага байлгахад анхаар.Элбэгдорж,Бат-Үүл т**********тэй анархистуудын үед авилгал буурахгүй нь тодорхой болж байна. Авилгалтай тэмцэх газрынхаа эсрэг хандацгааж байна.Алтанхуяг АТГ-ынхан ажил хийлгэхгүй байна гэж ил тод хэлсэн цуурай нь шингээгүй байна даа.
зочин · 2015/06/08
Хятад яах вэ? Монголоо л авилгагүй шудрага байлгахад анхаар.Элбэгдорж,Бат-Үүл т**********тэй анархистуудын үед авилгал буурахгүй нь тодорхой болж байна. Авилгалтай тэмцэх газрынхаа эсрэг хандацгааж байна.Алтанхуяг АТГ-ынхан ажил хийлгэхгүй байна гэж ил тод хэлсэн цуурай нь шингээгүй байна даа.
Зочин · 2015/06/08
МОНГОЛ БОЛ ХЯТАЛААС ИХ АВИЛГАТАЙ УЛС ГЭЖ МЭДЭХ ҮҮ
Зочин · 2015/06/08
МОНГОЛ БОЛ ХЯТАЛААС ИХ АВИЛГАТАЙ УЛС ГЭЖ МЭДЭХ ҮҮ
Монгол хүн · 2015/06/08
Монголд Төрөөс болон хандивлагч талаас ядуу хүмүүст олгогддог тусламжийн бараа бүтээгдэхүүнийг эрх мэдэлтэй хүмүүс нь завшдаггүй гэдэг худлаа. Бараг бүх л дарга дарганцрууд илүү болгоныг илүү харж хулгайлж иддэгштээ. Бас ичихчгүй.
Зочин · 2015/06/08
ХЯТАД ЗАДАРВАЛ ОРОС ШУРГАЖ, МОНГОЛД МӨЛЖЛӨГӨӨ БҮРЭН ТОГТООХЫГ ХИЧЭЭНЭ. МӨН ӨВӨР МОНГОЛЫГ МОНГОЛ УЛСТАЙ НЭГТГЭХ АНУ, ЯПОНЫ ""НАРМАЙ МОНГОЛ" ҮЗЭЛ СЭРГЭН ГАЗАР АВЧ МОНГОЛЧУУД ОЛОН ҮЕДЭЭ САНАСАН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛОМЖ Ч ГАРЧ БОЛНО. МАРААГШ ЮУ БОЛОХЫГ ХЭН Ч ҮЛ МЭДНЭ. ТЭНГЭР МЭДТҮГЭЙ!
Зочин · 2015/06/08
Хятадын задрал манайд ашигтай, бас халгаатай 2 ТАЛТАЙ. Халгаатай тал нь бүс нутагт ************т этгээдүүд бослого гарган************* дэгдээх магадлалтай. Үүнтэй холбоотойгоор манай улсын хил хязгаар түгшүүртэй болох бүрэн боломжтой. Ашигтай тал нь бид олон хөрштэй болж бидний ретинг өсөх магадлалтай. Хэрэв зөв тоглолт хийвэл бид далайд гарцтай болж, өнөөгийн зовлонгоос үүрд ангижрах болно. Бидэнд хоёр талаараа бүслэлтэнд орсон, далайд гарцгүй одоогийн кольцооны байдал нь ирээдүйд маш аюултай гэдгийг байнга санах ёстой.
Г.Батнасан · 2015/06/08
Өөрийн гэсэн өвөрмөц онцлоггүй бол үндэстэн гэж яаж байх билээ. Ер нь хүн төрөлхтөний авилгалын загалмайлсан эцэг бол хятадууд байх магадлалтай. Тэгэхээр энэ нийтлэл ч бүрэн үндэслэлтэй байх бас магадлалтай. Хятад дотроо задрах нь Монголд ашигтай ч байж мэднэ халгаатай ч байж мэднэ. Тухайн цаг үед Монголын төр засгийн бодлого, дэлхий нийтийн тэр дундаа Оросуудын задарсан хятадад хандах ханд**********с л бүх зүйл шалтгаална даа.
Зочин · 2015/06/08
хятад задарвал бидэнд халгаатай л болно доо