М.Энхболд : Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, босгож чадах боловсон хүчний нөөц ажлын туршлага манай намд бий
2015/06/08
МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрөгч 7 хоногт Тусгаар тогтнолын ордонд боллоо.
“Бид хамтдаа” уриатай энэхүү зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 700 гаруй намын удирдах ажилтан оролцсон. УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболд зөвлөгөөний нээлтийн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийн гэрээний нөхцлийг дордуулахгүйгээр ард иргэдэд ашигтай байх зарчмыг баримталж ажиллах сстойг онцлов.
Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар хоорондын үл ойлголцлоос үүдэж, эдийн засаг улам доройтож магадгүйг ч энэ үеэр тодотгоод “2016 оны УИХ-ын болон одрн нутгийн хурлын ээлжит сонгуульд ялалт байгуулах нь манай намын ойрын зорилт болж байна.
МАН өнгөрсөн зуунд эх орныхоо улс төрийн тусгаар тогтнолын эх сурвалж, баталгаа болж байсан бол энэ зуунд улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын их ачааг үүрэх хариуцлага хүлээлээ. Улс орны эдийн засгийн уналтыг зогсоож, босгож чадах боловсон хүчний нөөц ажлын туршлага манай намд бий.
Энэ шалтгааны улмаас сонгуульд чамбай хандаж, амлалтаар биш ажлаараа ард түмний итгэлийг эргүүлэн татаж авах ёстой гэж үзэж байна” гэлээ. Удирдах ажилтны зөвлөгөөн мөн өдөр салбар хуралдаанаар үргэлжилсэн бол 6-р сарын 4-нд “Бид хамтдаа” аяны нээлт амжилттай сайхан болсон байна
Эх сурвалж: "улс төрийн тойм" сонин
Зочин · 2015/06/09
ene odoo bas tsoo shine ymar ch buzar zuil hiij yvaagui bolj shinechlegdee yu MAN ahiad huurt gesen ug uu
Зочин · 2015/06/08
Та нар 20 жил засаг барихдаа Монгол улсад хариуцлагын тогтолцоог үндсэн нь устгаж, авилгал хээл хахуулийг ёстой нэг цэцэглүүлж байсны гай одоо ч арилаагүй байна: Орой бүр зурагтаар хотын төвд газар зарна, банкны өр барагдуулна, зээл авч өгнө, диплом гаргаж өгнө гэх мэтийн зар цагаандаа гарчихсан байсаныг бид мартаагүй. Архины дэлгүүрийн зөвшөөрөл 10 сая, Хотын төвд 1га газар 1тэрбум төгрөг зэрэг үнэтэй байсан. Чамайг хотын газар зарж баяжсан гэж Улаанбаатар хотынхон бараг бүгд ярьдаг юм байна лээ.
Г.Батнасан · 2015/06/08
Танай намд улс орныг сүйрүүлсэн босоо ороолон олон байдаг, босгоод ирмээр залуусыг нам дарж суудаг тань мэтийн модоор бол хөгширсөн хожуул мэт суудлын бөглөөс олон байдгийг л маш сайн мэдэх юм байна даа.