СХД-ийн ЕБС-ийн сурагчид Сингапур улсад үнэ төлбөргүй суралцана
2015/06/09
Энэ 5-р сар СХД-ийн ЕБС-ийн сурагчдийн хувьд англи хэлээр амьсгалсан сар боллоо учир нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлагаар зөвхөн СХД-ийн ЕБС-ийн сурагчдын дунд Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд уриан дор англи хэлний баяр, олимпиадыг 2 дахь жилдээ зохин байгуулж байна. Энэхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жилийн “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд-1” арга хэмжээний шилдэг сурагчид Сингапур улсад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тэтгэлэгээр англи хэлний сургалтад амжилттай суралцаад ирсэн.
Энэ жилийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,ЗДТГ,Сингапур эдүкэшн групптэй хамтран зохион байгуулж “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд-2” олимпиад дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн 1080 хүүхэд оролцсоноос эхний 50 хүүхдийг шалгаруулж дурсгалын зүйл Монгол улсад сургалтын төвд сурах эрхээр шагнаж,шилдэгээр шалгарсан Ирээдүй цогцолборын 1-ээр ахлах сургуулийн сурагч М.Жангул,Б.Ариунзул Ирээдүй цогцолборын 2-аар ахлах сургуулийн сурагч О.Гүнзаяа нарыг Сингапур улсад үнэ төлбөргүй сургаж,амрах эрхийн бичгээр шагнав.
Ийнхүү 2 жилийн хугацаанд СХД-ийн ЕБС-аас 14 хүүхдийг Сингапур улсад үнэ төлбөргүй сургаад байна.Цаашид энэхүү арга хэмжээ уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дүүргийн хэмжээнд англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Дүүргийн ЕБС-ийн англи хэлний 60 багшийг СХД-ийн ЗДТГ,Сингапур эдүкэшн групптэй хамтран тусгай хөтөлбөрт сургалтанд хамруулах батламж гардууллаа.