Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ илүүтэйгээр эх орноо гэсэн сэтгэлийнхээ дуу хоолойг олон түмэндээ хүргэх болсон С.Жавхлан "Хамаг Монгол" төслийг хэрэгжүүлж яваа. 

Нийтийн дууны ханхүүгээс ард түмний хүү болсон тэрбээр  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Солонгост эргэсэн байна. Энэ талаар гавьяатын фэн хуудсанд МУ-ын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг С.Жавхлан эргэн очиж Монгол-таунд монгол хоолоо иджээ хэмээжээ.

Түүнийг зарим хүмүүс улстөрд орохоор шийдсэн байна гэж сэжиглэж байгаа бол нөгөө хэсэг нь хүн чанараа гээлгүй, ядарч явахад нь эргэж тойрч байгаад нь талархал илэрхийлж байна. 

Ямартай ч монгол хүн нэгнийгээ эргэж очно гэдэг сайхан сэтгэл шүү залуус минь. 

Д.Ана