Туйлшрал туйлдаа хүрсэн үү
2015/06/12
Хамгийн их туйлшрамтгай улс хаана байна? гэж асуувал монгол гэж хариулмаар болчихож. Үнэндээ манайхан туйлширч ханадаггүй хүмүүс юм. Нэг хүнийг магтахаараа өндөг шиг өөгүй, бараг л бурхан гэх нь холгүй сайшаана.
Харин муулахаараа амьдралдаа нэг ч сайн юм хийж байгаагүй, арван таван толгойтой хар мангас гэдэг шиг газар дор ортол нь муулдаг. Гэвч үнэн хэрэгтээ адгийн хулгайчид хүртэл авах зан бий гэдгийг олж харахгүй болтлоо туйлширлаа гэж үү. . Ямар ч юмыг хэтрүүлж болохгүй. Хоолны давс ихдэх юм уу? Сул бол ямар болохыг та бид сайн мэднэ. Түүнтэй яг адилхан. Ер нь цав цагаан, тас хар юм их ховорхон байдаг биз дээ.
Дэлхийн II дугаар дайныг өдөөсөн, өнгөрсөн зууны хамгийн муу хүн гэж хэлэгддэг Адольф Гитлер амьтанд их хайртай байсан. Тиймдээ ч Гитлерийн баталсан Амьтдын эрхийг хамгаалах хуулийг Герман улсад одоо ч хэрэглэдэг гэдэг. Туйлшралыг өөр өнцгөөс буюу жаахан бараанаар харах юм бол нэгэн төрлийн дон гэж ойлгож болно. Тиймээс сайн дон гэж байдаг байх нь. Сайн дон бас байна аа. Тухайлбал, хичээлдээ донтох ч юм уу ажил мэргэжилдээ донтохыг хэлмээр ч юм шиг. Гэвч сайтар тунгааж үзвэл монголчууд дандаа буруу зүйл рүү туйлшраад байх юм. Өнөөдөр иргэд мэдлэг муутайн улмаас үнэн худлын ялгаа арилж, хүмүүсийн итгэл бишрэлээр бизнес хийгчид олширч, эцэг, өвгөдөөс тахин шүтэж ирсэн бөө мөргөлөө шавар шавхайд хутгаад сууж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь нөгөө л “дон” туйлшралтай холбоотой.
Эрүүл мэндийн салбарт энэ туйлшрал их дарамт учруулдаг гэнэ. Яаралтай хагалгаанд орох заалттай хүмүүс “шүтдэг сайн лам, бөөдөө үзүүлсэн. Өнөөдөр хагалгаанд орж болохгүй гээд гүрийчихдэг . Бид амь насыг нь аврах гэж арга чаргаа бардаг гээд эмч нар учирлаж байх юм. Хариугүй төрөх дөхсөн эмэгтэй хүртэл өнөөдөр төрж болохгүй гэсэн гээд эмчээс зугтах тохиолдол ч гардаг гэнэ шүү. Гэтэл эхнэрийг нь, охиныг нь эсэн мэнд амаржуулсан эмчид талархаж байгаагаа хэлээгүй байж хаа хол байгаа лам багштайгаа утсаар ярьж таны хэлснээр өнөөдөр, дөнгөж сая төрлөө, таны уншсан ном тус боллоо баярлалаа гэж байхыг сонсоход үнэндээ гомдмоор байсан шүү гэж хэмээн учирлаж байсан эмчийн ярианаас туйлшрал ямар хэмжээнд хүрснийг харж болно. Энэ мэт туйлшраад байвал эрүүл сэтгэхүй байхгүй болж ч мэдэх нь. Энэ бүгдйиг сайтар тунгааж үзвэл туйлшрал туйлдаа хүрчихжээ.
Б.Анхцэцэг
Зочин · 2015/06/13
МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫГ ХОРДУУЛЖ, БАС ТҮРИЙВЧИЙГ НЬ ХООСОЛЖ БАЙГАА БИРДИЙН ШУНАЛТ, ГЭМД ҮЙЛДЭЛТЭЙ БӨӨ, ЛАМ НЭРТ БУЗАР ХУВАЛЗ, ЛУЙВАРЧДЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭРТЭЭ 1930 -ААД ОНД БОЛСОН ЛАМ НАРЫГ ХЭЛМЭГДЛҮҮЛСЭН ГЭЭД БАЙГАА ЦЭВРЭЛЭГЭЭ НЬ НЭГ ТАЛААРАА ЗӨВ БАЙЖ, МОНГОЛЫГ МУХАР СҮСГИЙН ХАР МАНАНГААС ГАРГАЖ, СОЁЛ, ГЭГЭЭРЛИЙН ЗАМД ОРУУЛАХАД ИХ ХУВЬ НЭМЭР БОЛСОН ДОО.
Зочин · 2015/06/12
Zovlontoi zaragddaggui nom 1 bnaa.
өндөр болгох нууц · 2015/06/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮