Төрийн хуулийн нэр барьсан дээрэмчид өнөөгийн нийгэмд улам бүр олширч гаарсаар байна уу даа гэж халагламаар үйл явдлууд нийгэмд маань болсоор байгаа нь харамсалтай.

Гэвч энэ тухай манай хуулийнхан бас хууль зохиогч нар маань харах сөхөө байгаа болов уу? бас л нэг асуулт урган гарсаар л... 

Хэнийг тэжээх гэж, хэнд үйлчлэх гэж энэ хууль дүрмүүдийг зохиогоод байгаа юм бол. Ингэж халаглахын учир сүүлийн жил хагасын хугацаанд хотын төвийн хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг зогсоолгүй газар байрлуулбал ачдаг үйлчилгээг нэвтрүүлсэн.

Хэдий энэ нь замын хөдөлгөөнд саад учруулан тавьсан хувь хүний буруутай үйлдэл ч эдийн засгийн хүндрэлтэй байгаа иргэдийн хувьд бас л том асуудал. Учир нь манай нийслэлд автомашинаа зогсоох хангалттай зогсоол байгаа бил үү. 

Одоо бүр машиныг нь дээрэмдээд ачиж явдаг болсон бололтой. Жолоочийг нь байж байхад гэгээн цагаан өдрөөр машиныг нь дээрэмдээд харин сүүлд нь машиныг өгөх нэрийдлээр халаасыг нь ухах нь дээрэм биш гэж үү. Ингэж иргэдийн халаасанд дураад гараа дүрэгч Ачилтын компаниудад хариуцлага тооцох юм бол.