Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг засахаар 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлтийг өчигдөр шөнөөс эхлүүлсэн.

“Үндсэн засварыг 24 цагт багтаан хийнэ” гэсэн амлалтыг Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд өгч байсан.

Амлалт ёсоор өнөөдөр өглөө засварын ажлыг хийж дуусгасан тухай УСУГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

Өнөөдөр засвар дууссан учраас дээрх үйлдвэрүүдийн хязгаарлаад байсан албан байгууллагуудын усыг хэвийн өгч эхэлсэн аж. Мөн дээрх засвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг маргааш УСУГ-аас хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэх юм байна. 

Г.Үжин