“Эхийн сэтгэл”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Сэтгэлийн нандин” зэрэг дуугаараа эхчүүдийн хайрыг татсан залуу дуучин Д.Найдандорж СУИС-ийн оюутан байхдаа л хэд хэдэн дуутай болж клипжүүлэн, нутгийн зон олондоо анхны бие даасан тоглолтоо хүргэсэн авьяаслаг залуу дуучин.

Багаасаа дуучин болохыг хүссэн хүслээ өөрийн хөдөлмөр хичээл зүтгэлээрээ биелүүлж өдгөө түэмн олондоо уран бүтээлээ толилуулж яваа. Саяхан тэрбээр үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа “Нөхөрлөлийн дуу” -г дуулж, клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон. 

 

Амьдралын ханиараа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Жадамбын хамгийн том зээ охиныг сонгосон. Тэгвэл түүний хайр Д.Номинзул Хүмүүнэлгийн их сургуулийг төгсжээ. Энэ тухай дууч залуу "Хайрт минь сургуулиа амжилттай төгслөө. Амьдарлын их далайд хамтдаа зүтгээд байж дээ" хэмээв. 

Залуу хосууддаа амжилт бүхнийг уншигчдынхаа өмнөөс хүсье.

Д.Ана