Урлагийн хосууд бие биенээ заяаны ханиараа сонгох нь олонтаа байдаг. Тэдний дотор залуустаа үлгэр дуурайлал болсон сайхан гэр бүл болсон ахмад хосууд бий. Тэдний үргэлжлэл болсон МУГЖ И.Одончимэг Т.Бархүү, О.Долгор Э.Чинзориг, С.Тэмүүжин Г.Нарансолонго гээд жагсаалт үргэлжилнэ. Энэхүү залуу хосуудын цувааг жүжигчин Б.Тамир, Б.Золзаяа нар үргэлжлүүлж байсан хэдий ч тэд сүр дуулиантайгаар салсан.

Хуримаа ч хийж амжаагүй хамтран амьдарч явсан хосуудыг жүжигчин Н.Мөнхсоёл гэх эмэгтэй салгасан хэмээх бор шувууг Золоо нисгэж байсан удаатай. Гэвч Б.Тамир хоёрдахь мэргэжил нэгт бүсгүйгээсээ удалгүй салж орхисон юм.

Н.Мөнхсоёл салсан шалтгаандаа тайлбар хийж байсан. Мөн "Далдгар биш буурь суурьтай түшигтэй ухаалаг бүх хүнд нэг л зангаараа хандаж чаддаг залуус таалагддаг. Гадаад байдлын хувьд нүд, гар бас хоолойны өнгө үнэрийг нь илүү хардаг" гэж цахим найзууддаа сонирхуулсан. Харин тэрбээр нэг хүүтэй бөгөөд нөхрөөсөө салж ганц бие ээжийн үүргийг гүйцэтгэж яваа уран бүтээлч. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үг бий тиймээс гэр бүлийн асуудалд нь удахгүй шийдэгдэх биз ээ.

Жүжигчин бүсгүй хүүгийнхээ зургийг анх удаа олонд дэлгэв.

Д.Ана