Хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохидог МАК групп өнгөрсөн баасан гаригт Төв аймгийн Сэргэлэн суманд Хийт бетоны үйлдвэрээ сүр дуулиантай нээсэн юм.

Үйлдвэрийн нээлтэд Монголын алт буюу МАК группийн Ерөнхийлөгч ноён Б.Нямтайширийн урилгаар УИХ-ын гишүүд, элчин сайд, бизнесийн салбарынхнаас гадна Ерөнхийлөгч асан Н.Багабанди гээд олны танил эрхмүүд оролцсон юм. Энэ үеэр Б.Нямтайшир эхнэр, охин, зээ охиноо дагуулж ирсэн нь олны анхаарлыг татаж байв.

Мөн олны нүдэнд тэр бүр ил гараад байдаггүй МАК-ын өв залгамжлагчдын нэг Н.Цэлмүүн тод шар өнгийн даашинзаар гангарч, бие хамгаалагч дагуулсан нь зочид төлөөлөгчдийн нүдийг эрхгүй татсан юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу