Сонгуулийн дүнг урьдчилж шийджээ
2015/06/19
Налайх хотын захирагчийн сонгуулийн дүн гарч Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас нэрийг нь дэвшүүлсэн АН-ын гишүүн Шаравхаан овогтой Хаан ялалт байгуулжээ.
Налайх хотын захирагчийн сонгуулийн санал хураалт дуусахад 2 цаг дутуу байхад нэр дэвшигч ялсан тухай яриа гарсан нь Налайх хотын захирагчийн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн нэгдсэн хорооны хурлаас үүдэлтэй аж. Тус хороо хуралдаад сонгуулийн дүн ямар ч гарсан нэр дэвшигч Хааныг ялсан гэж зарлахаар зарлигджээ.
Сонгох сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчин ялагч тодрох яагаа ч үгүй байхад ялалтын мэдээг зарлан тунхаглаж байгаа нь Налайх дүүргийн засгийн эрх баригчдын дэндүү увайгүй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.
Зочин · 2015/06/21
АН-ынхан л өөрийн аргаар шиидээ дээ
Зочин · 2015/06/19
Нөгөө л нутгархдаг, танил талаа дэмждэг гаж үзэгдлийн илэрхийлэл нь энэ. Сонгуулийн хорооны дарга нь бас нэг казах байсан биз дээ. Тэр нь энэ Хаан гэдэг казакаа дэмжихдээ хэтэрхий эрт, яарч булхиагаа дэлгэсэн байна даа. За тэр ч яахав Налайхын шинэ хаан ард иргэдээ, хотоо бодож шийдвэр гаргаж, иргэддээ ээлтэй хан байгаасай даа.