Шудрага ёсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн  зарчим төдийгүй иргэн хүн бүрийн хүслэн. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Ерөнхийдөө нийгэмд шудрага тал нь илүү байна гэж дөнгөж4-хөн хувь нь хариулжээ.

 

Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хуулийн байгууллага, Улс төрийн намууд, Иргэний  нийгэм.  Гэтэл тэдэнд маань итгэдэг итгэл бас байхгүй болчихож.

 

Шудрага бус нь дэндүү олон болсон өнөөгийн нийгэмд иргэд бараг хэнд ч итгэхээ больж, хараах зүхэх нь л их болжээ. 

 

Шүүмжилсэн нь л тодроод байхаас биш хийсэн нь хэрүүл хараалын бай болдог болж. Шудрага ёсыг хангах ёстой төрийн байгууллагууд  ч итгэлээ алдаж, бүхий л өндөрлөгүүдэд нь иргэд итгэхээ больж байгаа нь эдийн засгийн хямралаас ч илүү итгэлцэлийн хямралын харанга болж байна.

 

Шудрага ёсны энэ үнэлэмжийг бууруулж байгаа нэг гол гогцоо нь авилга юм.

 

Авлигатай тэмцэнэ гэдэг үгийг зэвсгээ болгож Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон хүн бол Ц.Элбэгдорж. “Манай нам авлигатай тэмцэнэ” гэж хамгийн олон давтаж хэлсэн хүн нь АН-ын дарга Н.Алтанхуяг. АН-ын 2012 оны сонгуулийн “Монгол хүн” мөрийн хөтөлбөр авлигатай тэмцэх агуулга зорилтуудаар дүүрэн.

 

Харин сонгуульд ялсныхаа дараа МАН, АТГ 2 ажил хийлгэхгүй байна гэж тунхагласан нь саяхан.

 

Харин өнөөдөр Ардчилсан намын Алтанхуяг ба түүний нөхөд Авилгатай тэмцэх газрын гарыг мухарлаж, өөрсдийн улс төрийн зэвсэг байгууллага болгон хувиргахыг эрмэлзэж байна. Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг орон тоо төсөв эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө техник хэрэгслийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлэхээр Улсын их хурлын тогтоол санаачилжээ. Энэ тогтоолыг тус байгууллагад шалгагдаж байгаа ашиг сонирхлын зөрчилтөй Алтанхуяг ба түүний нөхөд санаачилсан байна.  Энэ шудрага ёс уу?

 

 

Авилгын 10 гэмт хэргийн 7-г  бусад хүчний байгууллагад хувааж өгснөөр авилгын хэргийг мөрдөн шалгах ажил тарамдаж улс төрөөс ангид байх  олон улсын зарчим өөрчлөгдөх юм байна.

 

Энэ санаачлагыг хууль хүчний байгууллагуудыг  улс төрийн дотоод зөрчлийн зэвсэг болгон хувиргах шинэ санаарахал гэж үзэж болно.

 

ХҮНИЙ ЭРХ БА ХӨНДЛӨН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГА

 

Алтанхуяг ба түүний нөхдийн хуулийг ашиг сонирхлын зөрчилтөй байдлаар нь эргүүлэн татаад цоо шинэ хууль санаачилж Авилгалтай тэмцэх газрыг улс төр аливаа нөлөөллөөс хараат бус болгож, дарга удирдлагыг улс төрөөс хараат бус биеэ даасан мэрэгжлийн зөвлөлөөс нэр дэвшүүлдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг бус  амьдралаараа шалгагдсан Б.Чимид асан шиг мэргэжлийн хуульчид 50 хүнээс бүрдсэн зөвлөл нэр дэвшүүлж, парламент баталдаг, Ерөнхийлөгч ёсчилдог байж болно. Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөлийн гишүүдийг бүрдүүлж болно.

 

Харин чонын амнаас гаргаад барын аманд оруулахыг дэмжихгүй.  АТГ улс төрийн зэвсэг байх ёсгүй. Харин шудрага ёсны сахиул манаач болгохыг дэмжинэ. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу