Насанд хүрээгүй, 18 настай залуусаар ”тахил” өргөж барилга барих зоригтнуудад ямар хариулцлага хүлээлгэх вэ?
2015/06/20
Барилгын осол аваарт өртсөн хүн наанадаж тахир дутуу, янз бүрийн өвчтэй болж цаанадаж амь насаа алдсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, барилгын салбарынханы хэнэг ч үгүй хүний амиар наадсаар л байна.
Энэ жилийн хувьд ч, өнгөрсөн жиийн хувьд барилгын ажил хийж байсан өчнөөн сайхан залуус амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан.
Гэтэл зургадугаар сар гарангуут л дахин ийм төрлийн сэтгэл сэртхийлгэж хэргүүд гарч эхэллээ.
Бүр ганцхан өдрийн дотор хуруу дарам тоолохоор хэргүүд бүртгэгдсэнийг энэ удаад онцолж байна
Зургаан сар гарангуут л энэ бүх осол аваар бүртгэгдэж эхэлсэн бөгөөд бүр ганцхан өдрийн дотор нэлээн хэдэн барилгын осол бүртгэгдсэн нь олон нийтийн ч, хууль хүчнийхнийг ч түгшээгээд байгаа юм.
2. "ГССҮТ-д өндрөөс унасан хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг мөн энэ сарын 12-ны өдөр хүлээн авч цагдаагийн бүрэлдэхүүн шалгасан байна. Ингэхэд “Увс Пасат” ХХК-ний туслах ажилтан 18 настай эмэгтэй М гэгч 12 давхарын орон сууцны 9 давхарт гадна пасадны ажил хийж байгаад унаж гэмтсэн байжээ. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
3. “Баянзүрх захын урд талын барилга дээрээс унаж гэмтсэн хүн ГССҮТөвд яаралтай тусламж /103/-аар ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага мөн энэ өдөр авч м/б д/ч Ж.Уранбаярын удирдсан бүрэлдэхүүн очиж шалгасан байна. Гэтэл энэ сарын 11-ны 11:00 цагийн орчимд“Монгол хотхон” барилгын туслах ажилчин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багт оршин суух 26 настай эрэгтэй Э барилгын 3-р давхарын шатан дээр хий гишгэж унаж гэмтсэн байжээ. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Хамгийн сонирхолтой нь эдгээр бүх дуудлага мэдээллүүд нэг өдөр ирсэн бөгөөд үүнээс хоёр ч осол хэрэгт нь 16, 18 насныхан хохирсон байгаа нь олныг гайхшруулаад байгаа юм. Хөдөлмөрийн тухай хууль, барилгын дүрэм журам дээр 16-18 насны хооронд хүйс ялгаварлахгүй ажиллуулна гэж заасан баймааргүй юм.
Юутай ч дээрх хэргүүдээс удахгүй сурвалжлага хүргэх болно.
Харин иргэд та бүхэн барилга байшингийн засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, дүрэм журмын дагуу ажиллахыг цагдаагийн байгууллагаас онцлож байна.
өндөр болгох нууц · 2015/06/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮