“Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлт болж байна /фото/
2015/06/20
Жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт” үйлдвэр Баяжуулах фабрикаа өргөтгөж, 6 сая тонноор хүчин чадлаа нэмэгдүүлжээ.
ОХУ, БНХАУ, үндэсний барилга үйлдвэрлэлийн компани, Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд, “Эрдэнэт” үйлдвэр хамтран энэ том төслийг үндсэн үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр жил хүрэхгүй хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орууллаа.
“Эрдэнэт” үйлдвэрийнхэн өнөөдөр томоохон бүтээн байгуулалтаа хүлээн авлаа.
Өргөтгөлийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Л.Цог, М.Батчимэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон албаны бусад хүмүүс оролцож байна.
“Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсноор тус үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулж, төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Ингээд нээлтийн үеийн фотогоос толилуулж байна.
Зочин · 2015/06/20
Ene odoo hen neg ni huvidaa avsan baij magadgui.Ug ni Elbegdorjiin uildver hajuud ni baig**** dee.humuus yanz bureer yarij bna. Shudarga baitsgaay