Дуучин Г.Эрдэнэтунгалагийн дууг нь сонсдог фэнүүд нь андахгүй сайн танина. Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж буйгаа зарлах үедээ гоолиг болсон төрхөө олонд харуулсан. Түүний анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч урам зориг, эрч хүчтэйгээр бүхнийг шинээр эхлүүлэхээр зорьж яваа. 

"Хань минь чи... Хальтарсан хөлөөс минь ниссэн чулууг зүрхэндээ нуусан хорвоо минь ханатлаа үнэрлэсэн ч цангатлаа санадаг бороо минь шүү" хэмээн хайртынхаа зургийг олонд дэлгэсэн дууч бүсгүйд нэгэн фэнээс нь гэнэтийн бэлэг барьж түүнийг уярааж орхисон гэнэ шүү.

Энэ талаар тэрбээр "Дуунуудыг маань сонсож, намайг дэмждэг танд цаг зав, сэтгэл гаргасанд тань гялаалаа. Их сайхан зуржээ" хэмээв.

Д.Ана