УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” тэмцээний шилдэг таван дуучны нэгээр шалгарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл дэлхийн 54 орны 350 гаруй уран бүтээлчид өрсөлдсөн энэхүү тэмцээнд тэрбээр үзэгчдийн нэрэмжти шагналыг хүртлээ.

Харин тэмцээний ялагчаар Беларусын дуучин сопрано хоолойт Nadine Koutcher шалгарч, 15 мянган еврогийн шагнал хүртсэн юм.

32 жилийн түүхтэй нэр хүндтэй уралдаанд Э.Амартүвшин дөрөв дэх хэсгийн тоглолтонд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Чиний минь нулимс” дууг дуулж Британичуудыг гайхшруулав.

Дашрамд дуулгахад, БНХАУ-ын Бээжин хотноо болж байсан Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч байсан билээ.