Иргэд “Ломбард”-наас эд зүйлсийнхээ зөрүү мөнгийг авах эрхтэй
2015/06/23
Өдгөө "ломбард" гэдэг газраар үйлчлүүлж мөнгө зээлж байгаагүй хүн Монголд байхгүй биз ээ.
Танд хэрэгтэй байгаа мөнгийг эд зүйлсийн барьцаалан хурдан шуурхай гаргаж өгдөг. Монголчууд ихэвчлэн нийтээрээ тэмдэглэдэг баяруудаар тус газрыг зорих нь ихэсдэг аж. Өөртөө байгаа бөгж, ээмэг, мөнгөн аяга зэргээ мөнгө хэрэгтэй болсон үедээ тавьчихна. Тэгээд эргэж авч чадахгүй алдах тохиолдол бий. Тэгвэл иргэд ломбардад эд зүйлсээ тавиад алдах тохиолдол ч бий. Харин барьцаанд авсан эд зүйлээ зарахдаа хэрэглэгчийн эрх ашгийг тус газрууд зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн үйлчлүүлэгчид эхлээд мэдэгдэн дараа нь дуудлага худалдаагаар зарж, илүү мөнгийг тухайн иргэнд буцаан олгох ёстой. ч Гэтэл энэ байдал нийтдээ алдагдсан болохыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мэдэгдэв.
Нийслэлд 650, хөдөө орон нутагт 450 орчим барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үүний 30 гаруй барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар гэрээ байгуулахдаа давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хүү, алданги, эргэн төлөлт, барьцааны зүйлийг зарах, үйл ажиллагаа явуулж буй байрны шаардлага хангахгүй байгаа зэрэг зөрчил гаргаж байжээ.
Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд 7-30 хоногийн хугацаанд 3,5-10 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5-иас дээш хувиар алданги, торгууль тооцож байгаа нь илэрчээ.
Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газрууд нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ.
Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг зөрчиж хэрэглэгчдийг хохироодог болох нь шалгалтаар илэрсэн байна.
Тиймээс шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчил дутагдлаа арилгахыг сануулжээ.
Барьцаалан зээлдэх газартай /ломбард/ холбоотой гомдол ихээр ирдэг учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 3, 4, 5 дугаар сард энэ чиглэлээр хяналт, шалгалт хийж, шаардлагатай ажлуудыг хийж байгаа гэнэ. Энэ удаагийн шалгалтын хугацаанд 43 иргэний гомдлыг барагдуулсан байна. Хяналт, шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага хүргүүлжээ.
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбоотой хууль эрхзүйн орчин тодорхой бус, хяналт тавих механизм, хуулийн хариуцлага тодорхой бус байгаа учраас ШӨХТГ-аас хуулийн төсөл боловсруулан өргөн бариад байгаа аж.
Зочин · 2015/06/23
bank bys bol hynii ymiig jinhene doosh ni hiij avdag gazar daaa
Зочин · 2015/06/23
LOMBARD MASH ONDOR UNELJ AVDAGSHDEE BARAG L ZAH ZEELIIN UNEER NI AVDAG HURAAGDSAN YMIIG ZARLAA GEHED MONGO ILUU GARHGUISHDEE OORSDOO AJILLUULJ UZEEGUI BAIJ YAAH GEJ INGEJ HUDLAA YRIJ BDAG BNAA HUMUUSEE.ALDANGI AVHGUI BOL YAAJ TSAASH YVHIIN SANHUUGIIN BAIGUULLAGA BIZ DEEEE.BAS 1 OROOSON EEMEG ENE TER HAANA YAAJ DUUDLAGA HUDLADAA ZARLAHIIN BUSSINES OOROOROO YVJ BGAA YMIIG ZUGEER BAILGACH ZARIM YMAN DEER HETRUULEED BHIIIMAAA.HUMUUS OORSDIIN HARIUTSLAGGGUIGEES BOLJ YMAA AVCH CHDHGUI BAIJ BUSDAD BURUUGAA CHIHEED ZUGEER UILCHLUULEED YMAA AMJUULAD YVJ BGAA ZEELDEGCH NAR HARIN CH IH BGAA YMAR BUYNII BAIGUULLAGA BGAA BISHDEE JAAHAN YM BODOJ BAIJ BOLMOOR YM DAA.
өндөр болгох нууц · 2015/06/23
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .Үнэ: 22 000₮