Ертөнц дахины шилдгийн шилдэг дуунууд нэг тайзнаа эгшиглүүлж чаддаг "Universe best songs" мөн авьяас, ур ухаан, хүсэл мөрөөдлөөр дүүрэн олон залуусын мөрөөдлийн гүүр болсон “To be or not to be” буюу Орших уу, Эс орших уу? театрчилсан шоу нэвтрүүлэг болон "Хөхөө намжил" Морин хуурчдын уралдаант тв шоу гээд олон сайхан нэвтрүүлгээрээ үзэгчдийн талархал хүндэтгэлийг хүлээгээд байгаа UBS телевизийн хамт олон дахин нэг шоу нэвтрүүлгийг үзэгч түмэндээ хүргэж эхэлсэн билээ.

Энэ бол мэдээж "Aurora Films"-тэй хамтран гаргаж буй "Амттай шоу" нэвтрүүлэг юм. Нэвтрүүлгийн хувьд нийгмийн анги давхарга хамааралгүй бүх насныханд зориулагдсан. Түүнчлэн хоолны урлагаар дамжуулан Монголын нийгмийн амьдралыг танин мэдэх, хүмүүсийн дотоод дуу хоолойг ил гаргах зорилготой аж.

Тус шоу нэвтрүүлгийг Бямба гараг бүрийн 22:00 цагаас  UBS Global сувгаар хүлээн авч үзэхээс гадна wwww.Dorgio.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр цувралаар хүргэх юм. 

Ингээд жүжигчин Д.Баттөмөр, О.Долгор нарын оролцсон дугаарыг хүргэж байна.