Эх газрынхан руу чиглэсэн Монголын дайсагналын ард юу байна вэ?
2015/06/24
Саяхан Монголд хятад жуулчдад халдсан хэрэг дипломат дуулиан шуугиан дэгдээсэн. Энэ хэргийн улмаас Монгол дахь БНХАУ-ын Консулын газар Монголын засгийн газарт гомдол мэдүүлсэн юм. Монголын Засгийн газар дараа нь уучлалт гуйсан билээ. Гэхдээ Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд чин сэтгэлээсээ уучлалт гуйгаагүй гэж буруушаасан.
Монголчууд Хятадыг хэрхэн үздэгийг ойлгохын тулд энэ сэдвийг олон улсын харилцааны хүрээнд авч үзэх нь чухал.
Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн профессор Ван Хаогийн хэлснээр, Монгол бол Хятад болон Орос гэсэн хоёр том хөршийн хооронд хавчуулагдсан оршдог “жижиг улсын цогцолбор”.
Цаашлаад, Монгол Улс сүүлийн жилүүдэд олон улстай, тэдгээрийн дотор, Япон, АНУ болон Европын Холбооны /ЕХ/ улсуудтай дипломат харилцаагаа бэхжүүлсээр ирсэн.
2003 оноос тус улс “Хааны эрэлд” цуврал цэргийн сургуулилтыг АНУ-тай хамтран зохион байгуулж байна.
2010 онд Монгол Улс энхийг сахиулагч цэргүүдээ Афганистан руу АНУ тэргүүтэй эвсэл рүү илгээсэн. Мөн онд тус улс ЕХ-той түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Монгол Улс ялгаатай хөршүүдийн, ялангуяа, БНХАУ-ын нөлөөг тэнцвэржүүлэхийг хүсч байгааг эдгээр арга хэмжээ харуулж байна.
Эх газрын Хятадын бизнес эрхлэгчид Монголын уул уурхай болон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь нэмэгдэж байна. Хятадын компаниуд Монголд хөрөнгө оруулж байгаа ч тэднийг нутгийн иргэд ажлыг нь булаасан гэж буруутгаж байна. Үүний улмаас монголчууд хятадуудад таагүй хандах хандлага газар авч байгаа юм.
Монголд голдуу Хятадыг онилсон, барууны үзэлт олон бүлэг гарч ирсээр байна. Тухайлбал, нео-нацист “Хөх Монгол”, “Цагаан хас” болон “Даяар Монгол”-ыг дурдаж болох юм.
Орост нео-нацизмын улмаас гудамжинд явж буй азиуд руу халддагаараа олонд танигдсан “халзан толгойтууд” гарч ирсэн.
Монголд нео-нацизм Оросын замаар явж байна гэхэд хилсдэхгүй.
Үнэндээ, нео-нацист эдгээр бүлэглэлийн дагалдагчид нь цэвэр цустаныг онцолж, харийнхныг үзэн ядах үзлийг хөхүүлэн дэмждэгээрээ маш адилхан.
Үүнээс гадна Монголын нео-нацистууд Германы үзлийг дэмждэг.
Цэвэр герман цусыг хадгалж үлдэхийн тулд хүчин чармайлт гаргасных нь төлөө Гитлерийг хүндэтгэдэг ч дэлхийн II дайныг эхлүүлэх шийдвэр гаргасанд нь харамсдагаа “Цагаан хас”-ын гишүүд олон нийтэд мэдэгдэж байсан юм.
Мөн монгол эмэгтэйчүүд хятад ажилчидтай гэрлэж байгааг “Цагаан хас” эрс эсэргүүцдэг билээ.
Ийм хосуудын үр хүүхдүүд ч ялгаварлан гадуурхагддаг.
Барууны үзэлт “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн саяхан эх газрын нэгэн компанийн хятад ажилчдад халдсан.
Энэ бүхний эцэст хэлэхэд, Монголд нео-нацистуудыг дэмжигч хэдэн зуун хүн байна. Тэднийг дэмжигчид нь ерөнхийдөө ажилгүй залуус эсвэл дээд боловсрол эзэмшээгүй хүмүүс байна.
Тэд Монгол руу орж буй Хятадын хөрөнгө оруулалтаас хамгийн их хохирол амссан хүмүүс учраас эрс эсэргүүцсэн байр сууриа харуулсаар байгаа юм.
Гэхдээ Хятадын барууны үзэлтнүүд ч ялгаагүй дайсагнасан хандлага гаргадаг.
Хамгийн сүүлд л гэхэд Хятадын интернэт хэрэглэгчид, “Украины Крымыг улсдаа нэгтгэхийн тулд Оросын хийсэнтэй адил зүйлийг “Монголыг эргэн нэгтгэх”-ийн тулд Хятад Монголд хийх хэрэгтэй” гэсэн агуулга бүхий мессэжүүдийг онлайнд үлдээсэн байсан билээ.
Энэ мэт сэтгэгдэл Хятадын мэдрэмжтэй барууны үзэлтнүүд хэрхэн сэжүүрийг ашиглан эрс өөрчлөлт хийх боломжтойг харууллаа гэж Хонконгийн Хятадын их сургуулийн Нийгмийн ухааны факультетын “Дэлхий судлалын хөтөлбөр”-ийн захирал, дэд профессор Саймон Шен бичжээ.
Г.Доржханд
Зочин · 2015/06/24
хужаа нарийг алаад бай
наран · 2015/06/24
энэ хятад юу бичээд байгаа юм бэ орос хятад орон хоёрын хооронд хавчуулагдсан улс гээд юу бичээд б айгаа юм бэ боло бүхэл бүтэн тусгаар тогтносон МОНГОЛ улсыг ,,,,
Зочин · 2015/06/24
****vaaaaaaaaaaaaaaaaa