Хачигт хазуулж нас баржээ
2015/06/27
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн хачигт хазуулж нас баржээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат 66 настай иргэн тавдугаар сарын 24-ний өдөр малдаа явж байхдаа хачигт хазуулсан байна.
Хачгаар дамжих халдвар маш аюултай учир түүний биеийн байдал муудаж Улаанбаатар хотын эмнэлэгт хүргэгдэж ирсэн ч эмчилгээ авалгүй нас баржээ.
Бас нэгэн тохиолдол бүртгэгдсэн нь мөн аймгийн Ерөө сумын иргэн 33 настай С толгойдоо гурван удаа хачигт хазуулж улмаар ухаан алдсан байна. Одоо түүнийг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнлэгийн эмч нар эмчилж байгаа аж.