Булган овогтой Билгүүдэй хэмээх хоёр настай хүү 2014 оны 10-р сарын сүүлээр  цахилгааны улмаас үүссэн осолд өртөн шатны улайссан төмрөнд хоёр хөл, гар, хэвлий, нуруу бөгсөн хэсэг болон бусад хэсэгтээ түлэгдэж гэмтсэн.  Тэрбээр  түлэгдэлтийн 4-р зэрэгтэй, шагайн бүдүүн яс болон өргөн шөрмөс түлэгдэн ил гарч тасарсан, ходоодны шарх үүссэн байна. 

Хүүд хандив цуглуулах зорилгоор мэдээллийн шилдэг хөтөч сайт www.Dorgio.mn, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, мисс, загвар өмсөгч, жүжигчид, дуучид, зохиолчид хамтран туслах аянг өрнүүлж ажилласан.Үүний дүнд Б.Билгүүдэй хүүгийн эмчилгээний зардал болох  60 сая төгрөг  хурдан цугласан.  Б.Билгүүдэй  Бээжин рүү 11-р сарын 12-нд ээжийн хамт явж өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэсээр байгаа.  

Тасралтгүй эмчилгээ,  цуврал хагалгааны үр дүнд Б.Билгүүдэй хүү хөл дээрээ зогссон. Өнгөрсөн сард юм түшиж явдаг байсан  Б.Билгүүдэй хүү  энэ сараас ганцаараа юм түшилгүй явдаг болсон байна.

Б.Билгүүдэй хүүгийн эмчлгээнд зориулан хандив өгсөн болон энэхүү мэдээллийг хүргэхэд тусалсан, сэтгэл зүтгэл гаргасан болон хандив өргөсөн бүх хүнд БАЯРЛАЛАА гэж  гэр бүлийнхэн нь хэлсэнг мэдээллийн шилдэг хөтөч сайт  www.Dorgio.mn уламжилж байна.  Б.Билгүүдэй хүүг эдгэрч эх орондоо ирэх үед гэр бүлийнхэн нь албан ёсоор баярласнаа иэлрхийлж, мэдээлэл хийх юм байна.